Б.Жавхлан: Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкаас хөнгөлөлттэй зээл авах хуулийг хэлэлцэж байна


УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа. 

Б.Жавхлан:  "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх хугацаа 15 жил. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, хөнгөлөлтийн түвшин 27.9 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь, зээлийн хэлэлцээр нь заавал соёрхон батлах гэрээ юм" гэдгийг хэлэв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.143
    2021/10/14

    Oorsdoo hodolmorlooch, ajliin bair nemeech dandaa guilga guij zeel avah tuhai yrih ym .Archaagui humuus zugeer suuj mongo orj irehiig huleedeg.Ulsiin or diildhee bailaa!

    Хариулах