С.Энхболд: Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлсэнтэй холбоотой хүүхдийн өвчлөл ихэссэн зүйл байхгүй


УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

"Төсвийн тодотголоор 2.4 тэрбум төгрөг судалгаа шинжилгээнд тавигдсан. Цар тахал гарснаас хойш манай улсад 20 гаруй судалгааны ажил хийгдсэн. Вакцинжуулалтын дараах дархлаа тогтоцын судалгааг эрчимжүүлсэн. Халдвар авсан хүний тоо болон вакцинжуулалт 70-аас дээш хувьд хүрэх юм бол сүргийн дархлаа тогтож байна гэж үздэг. Өнөөдрийн байдлаар нийт хүн амынхаа 65.6 хувийг вакцинжуулсан. Цаашид 17 наснаас доош хүүхдүүдийг вакцинжуулалтад идэвхтэй хамруулна.

Вакцинжуулалтын хувийг ахиад дээш нь нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Анх хичээл сургууль эхлэхээс өмнө нийт тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн халдвар эзэлж байсан бол одоо 18 хувь нь хүүхдийн өвчлөл байна. Ахуйн хавьтлын хүрээнд халдварын тархалт илүү эрчимтэй байна. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлсэнтэй холбоотой хүүхдийн өвчлөл ихэссэн зүйл байхгүй" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.123.190
    2021/10/14

    Энэ залуу эрүүл мэндийн салбараар тоглож байна даа.Худал тоо л хэлэхээс өөр чадах юм ч алга.

    Хариулах