Ц.Туваан: Би АН-аас сонгогдсон гишүүн АН-даа байгаа, олон ч удаа хөөгдөж байна


АН-ын гишүүн Ц.Тувааныг намаас нь хассан талаар тодрууллаа. 

Ц.Туваан:  Хөөлөө хөөлөө гээд хөөгдсөөр байгаад хэдэн ч удаа хөөгдчихөв. 

Бүлэг бий болоод бүрдэж ажиллаад жил гаруй хугацаа болж байгаа. Бүлгийн үйл ажиллагаа дотоод зохион байгуулалтын асуудлыг өнгөрсөн ардчилсан намын бүлгийн хуралдаан дээр ярьсан. Н.Ганибал гишүүн санал оруулаад энэ асуудал нээлттэй яригдсан. Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт шийдэгдэх болсон учраас хугацааг нь долоо хоногоор хойшлуулсан. Үүнтэй холбоотой байх гэж бодож байна. Би бол АН-аас сонгогдсон гишүүн АН-даа байгаа. Олон удаа хөөгдөж байна. Энэ асуудлыг өнгөрсөн бүлгийн хуралдаан дээр яригдсан асуудалтай холбож бодож байна гишүүний хувьд.

Манай нам чинь хөөвөл Үндсэн дүрмийн хороо нь хуралдаад, тухайн хуралдаанаар шийдвэр гаргаад тэр шийдвэр дээр нь намын дарга шийдвэрээ гаргадаг. Үндсэн дүрмийн хороон даргатайгаа би ярьсан. Ямар нэгэн хурал болоогүй, мэдсэн зүйл огт алга" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна