Д.Амартүвшинг 500 мянган төгрөгөөр торгох шүүхийн шийдвэр гарчээ

С.Гандэлгэр
7 цаг 4 минутын өмнө

Өнгөрсөн зургаадугаар сард Тэвчээр тасарлаа флашмоб төв талбай дээр зохион байгуулагдсан бөгөөд үүнтэй нь холбогдуулан зохион байгуулсан гэх Д.Амартүвшин, н.Булгантамир нарт хэрэг үүсгэжээ. 

Хэд хэдэн удаа хойшилсон шүүх хурал өдөөдөр /2021.11.18/ болж гамшгийн хууль зөрчсөн үндэслэлээр 500 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргажээ.

Түүний хувьд тус шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа ч адилхан гамшгийн хууль зөрчсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар ч гэсэн хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж байгаа юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.27.192
    45 минутын өмнө

    olnii tanil hevleleer dagagch olontoi hun davuu talaa ashiglaj gudmand garch uimuulj bolohguie.

    Хариулах
  • 66.181.169.70
    5 цагийн өмнө

    Далдагарт бага шийтгэл байна.

    Хариулах