АНУ улсаас МУ-д оршин сууж байгаа болон гадаад улсад амьдарч байгаа МУ-ын иргэдийн интернет банкинд удаа дараа хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан “О” гэгч этгээдийг ЭЦА-аас интерполын шугамаар ОУ-д эрэн сурвалжилж байсан.
Тэгвэл өнөөдөр АНУ-ын хууль сахиулах байгууллагаас хүлээн авч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
Уг этгээд нь 2018 онд АНУ очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернет банкруу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байсан юм.
Тухайн этгээд нь гадаад улсад амьдардаг байсан тул Эрүүгийн цагдаагийн албанаас ОУ-н хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан бөгөөд үүний үр дүнд өнөөдөр уг этгээдийг АНУ-аас МУ-д албадан авч ирсэн юм. Тус этгээдийг одоогийн байдлаар 100 орчим үйлдлээр, иргэдэд тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээлэл байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.19.193
АНУ, интерпол өгөх хүнээ дор нь олоод өгчихдөг бололтой. Харин зарим хүмүүсийг хичнээн ч жил хайгаад олдоггүй юм байна.
Хариулах106.102.142.94
Болдог л юм бна шдэ томчуудаа авчир
Хариулах66.181.161.123
Мундаг байна Одоо Сайханбилэгийг авчир хамгийн хатуу цээрлүүл
Хариулах88.116.92.142
Жараахай биш томчуудыг н авчир
Хариулах202.21.124.130
Болдогл юм бнашдээ Сайханбалаг аа авчираач
Хариулах