“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэргүүтэй удирдлагууд хууль зөрчиж, цагдаагийн дарга, прокурорууд зэрэг нийт 20 гаруй хүнийг шагнасан нь аудитын байгууллагын шалгалтаар ил болжээ.
2021 онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах 362 тушаал гаргасан байна.
Үүнээс нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.17 , 16.118 дэх хэсэг болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын шагналын ерөнхий журмын 1.29 -т заасныг тус тус зөрчин ерөнхий захирлын А/395 дугаар тушаалаар Орхон аймгийн Прокурорын газрын 6 ажилтныг гурван сая төгрөгөөр, А/114 дүгээр тушаалаар Орхон аймгийн Цагдаагийн газрын даргыг сая төгрөгөөр, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдааг сая төгрөгөөр тус тус шагнасан байжээ.
Мөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Шагналын ерөнхий журмын 1.2-т “Үйлдвэрийн газрын ажилтан, ахмад настан, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдэд энэхүү журам үйлчилнэ" гэж заасныг тус тус зөрчин ерөнхий захирлын А/327 дугаар тушаалаар "Шарын гол" ХК-ын таван ажилтныг 2,500.000 төгрөгөөр, А/368 дугаар тушаалаар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 11 ажилтныг 5,500.000 төгрөгөөр тус тус шагнасан байна.
Ингээд зогсохгүй Ерөнхий захирлын А/389 дүгээр тушаалаар аймгийн баяр наадамд амжилт гаргасан долоон хүнийг ажилтныг 8.600.000 төгрөгөөр шагнажээ. Гэтэл баяр наадамд амжилт гаргасан хүнийг шагнах талаар Шагналын ерөнхий журамд нь зааж өгөөгүй байдаг аж.
Товчхондоо, улсын мөнгө зарцуулахдаа холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллаагүй байна.
3,9 тэрбум төгрөгийн худалдан авалтыг “нуусан” байжээ
Шалгалтаар илэрсэн нас нэгэн ноцтой зөрчил нь шилэн дансны нэгдсэн цахим хуудасны "Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг талбарын мэдээллийг өссөн дүнгээр мэдээлэхдээ зөрүүтэй, эсвэл их хэмжээний мөнгөн дүнтэй худалдан авалтуудыг “нууцалсан” нь ил болоод байгаа юм.
Тодруулбал, 17 худалдан авалтын санхүүжилтийн мэдээллийг 600 сая төгрөгийн зөрүүтэй, 3,9 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дүн бүхий 29 худалдан авалтын мэдээллийг дутуу, 1-4 сар болон 10 сарын мэдээллийг хугацаа хоцроож мэдээлжээ.
Мөн төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах шийдвэрийн 362 мэдээллийг огт оруулаагүй нь анхаарал татаж байгаа юм.
Үргэлжлэл бий....
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.26.194.169
Huuli hyanalt darga nar erdenet uildvert shahaa hiideg bolohoor ene hugshniig hamgaaldag,bas erdenet uildver humuusiin tsahilgaan dulaanii mungiig kovidiin ued tulsun gedgeer halhavch hiigeed shagnaad baigaa ene yamar Badamsurengiin huviin uildver yam uu,ulsiin uildver bolohoos ard irged uul uurhain buteegdehuuneesee huvi hurteh erihtei gej huulind baigaa badamsurentei yamarch hamaagui ulsiin umch hurungiig huviin yam shig zartsuulj baigaa ene erguud yaaraltai arga hemjee avah heregtei
Хариулах192.82.77.213
Энэ өвгөн чинь хэзээний хулгайч байсан юм шүү. 1990 -ээд онд өөрийн хувийн компанидаа улсын мөнгө шилжүүлэн хулгай хийгээд,баригдангуут эмнэлэгт эмчлүүлнэ гээд бултсан хулгайч аа.
Хариулах66.181.161.57
yostoi shn arga bn odoo ATG.n darga nart uguud amar suuj baidaa!
Хариулах192.82.67.149
Бат Энх гэж аймшгийн новшийг холдуулаачээ
Хариулах192.82.69.83
овоо сайн авилгал өгдөг гар байна даа
Хариулах64.119.23.101
Энэ чинь бас л хулгайч даа. 1994 онд төрийн ихээхэн мөнгө хөрөнгийг эхнэрийнхээ хувийн компани руу шилжүүлээд,шалгагдах болсон чинь 2 дугаар эмнэлэгт хэвтээд гарч ирэхгүй байсан хулгайч даа.
Хариулах183.177.99.230
хаа байна нөгөө авилгалтай тэмцэнэ гээд ерөнхий сайд 30 хурлын индэр дээрээс унгас алдаад л байсан үнэндээ бол бодит байдал дээр хэвээрээ бүр улам гаарч байна шүү дээ за тэгээд нөгөө хялбаршуулсан аргаар л гарчихана биз дээ Ерөнхий сайдаа ард түмнийхээ тархийг битгий угаагаад байл даа болимоор юм харамсалтай нь хэзээч болихгүй юм банйа л даа
Хариулах66.181.161.56
Шагнал гэх нэрээр тал засч буй мөнгийг нь авч л байдаг Цагдаагийн дарга нь ч таарч дээ.
Хариулах202.126.90.127
Шоронд явахгүй л гэж араа боддог байхдаа Оюунэрдэнээ Хүрэлсүгээ
Хариулах64.119.25.23
монгол улсын засгийн газар, уул уурхайн яам, монгол уурхайчид энэ хүнд ямар өртэй юм бэ явуулаачээ, аль хэдийн тэтгэврийн нас нь болсон хүн гээ биз дээ
Хариулах202.179.26.239
Шагнах нэрээр Авилгал л өгсөн байна ш дээ, Үйлдвэрийн дарга яахаараа хаа хамаагүй Цагдаа Прокуроруудыг шагнадаг юм, Эдний Хөдөлмарийг үнэлж шагнадаг байгууллага гэж газар байгаа биз дээ, Цагдаа Прокурор Хууль хяналтынхан Авилгал авсныг нь Шалгах хэрэгтэй,
Хариулах64.119.26.210
За МАН минь энэ үилдвэрт баигаа авилгагч идэгч уугч нараа цөөлж хаирлаач МАН АН ии Хөөрхии Эрдэнэт үилдвэрииг яаж зулгаах вэ гэж толгоитои бүхэн зүүдлэх юм даа Ганц Даваацэрэн ганц Бадамсүрэн дураараа идээгүи л дээ Араас ньзулгаасан олон хулгаич нар янз бүрээр өдөр шөнөгүи ноолж баигаа Эдгээр хумслагчиин дотор жириин иргэн нэг ч баихгүи шүү Муу дээр муу гэгчээр тэр Батэнх гэж нэг ороолон орж ирээд бас бужигнуулж баигаа
Хариулах202.126.89.147
Цагдаа сэргийлэхийн ажилтныг зулгуйдаж, долгонох нь гэмт хэргийн хаалт гэж ойлгогдоно. Зориулалттай хөрөнгийг зориулалтаар нь зарцуулах үүрэгтэй. Хүн зулгуйдагчид биш.
Хариулах49.0.137.164
Erdeneted ochij budliulj baigaa hun bol Batenkh gej gar Ter l shurgasaar l baigaa
Хариулах202.170.73.198
Арай ч дээ, энэ луйварчдаа аваачээ МАН
Хариулах103.26.194.167
Манай нам авилгачтай хатуу тэмцэж.угаа
103.26.194.128
Ene shunaltai uvguniig zailuul
Хариулах43.228.130.188
өөрснөө манай тий хүнийг шагнаад өгөө ч гээд л төсвийн байгууллага хэцүү шүү дээ
202.72.245.125
Бадамсүрэн болон цагдаагийн бусад гэж зөв бич
Хариулах