"Алтан үе"-ийн ОД гэргийдээ зориулж дуулжээ


Монголын рок, попын 1970-1980-аад оныхныг "Алтан үеийнхэн" гэдэг бөгөөд гол төлөөлөгчдийн нэг нь яалт ч үгүй дуучин О.Болдбаатар.

Өдгөө тэнгэрийн оронд буй анхны хань Н.Пүрвээтэйгээ 40 жил хослон дуулж, ард түмний хүндэтгэл хайрыг хүлээж явсан билээ. Хайртай хүмүүсээ алдахын гашуун зовлонг туулсан түүнийг гэр бүлээ ихэд хүндэлж, хайрладаг нэгэн гэдгийг ойр тойрныхон нь хэлдэг юм билээ. 

Тэрбээр хэд хоногийн өмнө он гарах үеэр одоогийн гэргий тулж, түшсэн амьдралын  ханьдаа зориулж "Зүрхэнд нуугдсан амраг" дуугаа өргөсөн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөв.


Энэ талаар О.Болдбаатарын гэргий Б.Сувд өөрийн цахим хуудаснаа "О.Болдбаатар, Н.Пүрвээ хоёр маань 1970-аад оноос, оюутан ахуй цагаасаа тэр үеийн залуусын хайр хүндэтгэлийг хүлээж, тэдний бахархлыг төрүүлэн урлагийн ертөнцөд үнэнч байж ирсэн гайхалтай хөдөлмөрч, авъяас төгөлдөр хүмүүс билээ.  

1980-аад оноос, төрийн албаны нар саргүй, нөр их ажлын хажуугаар хань Н.Пүрвээтэйгээ хамт урлагийн төлөө үнэнчээр, цаг наргүй зүтгэж ард түмний хайр хүндэтгэл хүлээсэн тайз, дэлгэцийн болон Эстрад нийтийн дууны олон арван бүтээлүүдийг амжуулж байсныг нь бодохоор сэтгэлд минь үнэхээр бишрэл төрдөг юм. 

Хань минь өөртэйгөө мөр зэрэгцэн Эстрадын урлагт зүтгэж, ард түмний зүрх сэтгэлд АЛТАН ҮЕИЙНХЭН гэж нэрлэгдсэн гайхамшигтай дуучид, найз нөхдөө хайрлаж, хүндэтгэж, дурсаж яваагүй нэг ч өдөр, цаг байгаагүй юм шүү. 

Хүнд хатуу өнөө цаг үед бусдад амьдрах урам зориг, сэтгэлийн хат, тэнхээ хайрласан уужуу сайхан сэтгэлээр нь бахархахгүй байхын арга үгүй хүн дээ. 

Хүний жинхэнэ хань байж, эмэгтэй хүнийг яаж хүндэлж хайрлаж болдогыг, Монгол эр хүн ямар ёс жудагтай, тусч, хүнлэг байхын үлгэр жишээг Болдоо маань харуулж чадсаныг олон хүн мэднэ ээ.  

\Монголын дууны урлагийг хөгжүүлэх, урын санг нэмэгдүүлэх, гэр бүл, залуу үеийнхэнд амьдралын төлөөх тэмцлийн урам зориг, эрч хүчийг өгөхийн төлөө сэтгэл оюунаа зориулж, өөрт тохиолдсон нэг хүнд ахдам хатуу зовлонд өвдөг сөхрөлгүйгээр өөрийгөө зоригжуулан, бэрхшээлийг даван туулж уран бүтээлээ туурвисаар байгаа ханиараа би үнэхээр их бахархаж байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байв.

Үлгэр жишээ сайхан гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 24.13.68.99
    2022/01/17

    Vнэхээр сэтгэлийн хаттай тэвчээртэй хvн юм.

    Хариулах
  • 150.129.141.19
    2022/01/16

    Az jargal husie

    Хариулах
  • 202.126.89.78
    2022/01/16

    Үнэнч байдалаа хадгалаагүй юм биш үү.Чамайг үхвэл хүнтэй суунаа гэвэл зөв үү

    Хариулах
    • 66.181.161.111
      2022/07/13

      Хүний амьдрал хааш эргэхийг яаж мэдэх билээ

    • 202.55.188.83
      2022/01/16

      Үнэнч байна гээд гутраад, уруудаад явөх өиш, түннийгээ дурсаад, түмнээр хүлээн зөвшөөрүүлээд явж байгаа нь бахархам шүү дэ

  • 202.126.90.159
    2022/01/15

    Saihan ger bul saihan mash zuv humuus.

    Хариулах
  • 202.170.73.198
    2022/01/14

    Сайхан хүмүүс. Бүр огшчихлоо. Хамгийн сайн сайхныг хүсье

    Хариулах