БОАЖЯ: СХД-т байрлах шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ

С.Гандэлгэр
2022/01/21

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт өнөөдөр ажиллав. 

Тус компанийн зүүн үйлдвэрийн хажууд нэмж нэг үйлдвэрийг 6 орчим сарын дотор шинээр барихаар боллоо. Шинэ үйлдвэр ашиглалтад ормогц одоо СХД-т ажилллаж буй баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, тухайн хэсэгт ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулан хөрс, орчны бохирдлыг бууруулах ажлын хэсгийг дэд сайдаар ахлуулан байгуулж өнөөдрөөс ажилдаа шуурхай орохыг чиглэл болголоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна