Хамтарсан хүчин чармайлтын үр дүнд авлигын индексийн үзүүлэлт өснө


ДЭЛХИЙН БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АНДРЕЙ МИХНЕВ: Хамтарсан хүчин чармайлтын үр дүнд авлигын индексийн үзүүлэлт өснө

Монгол Улс сүүлийн 10 жилийн туршид засаглалын олон талбарт амжилт гаргасан байгаа юм. Энэ бол дараа дараачийн амжилттай алхмуудаа хийх баттай шат суурийг тавьж өгсөн байна. 

Ил тод байдлыг бэхжүүлэх, төрийн албаны ил тод байдлыг бий болгож, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгох нь томоохон алхам болох юм.

Авлигатай тэмцэхэд төсвийн ил тод байдлыг бий болгох, төрийн албаны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд нягт холбоотой, ялангуяа мэдээлэл болоод харилцааны технологийн үүрэг гарцаагүй их. Нэн ялангуяа төрийн албыг цахимжуулах, электрон цахим системээр орлогоо мэдүүлэх гэх зэрэг маш чухал ач холбогдолтой.

Монгол Улс технологийн нөөц боломжийг ашиглаж, үүнтэй холбоотойгоор цахим засаглалынхаа хууль эрх зүйн орчныг төгөлдөржүүлж, цаашдаа цахимаар ард иргэдээсээ өргөдөл, гомдлыг хүлээж авах тэр тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Эдгээр бүх хэрэгцээг Засгийн газар гярхай харж, өөрийн бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны хөтөлбөртөө зүй зохистой ёсоор тусгасан байдаг юм. Асуудлыг тунхаглах нь нэг хэрэг. Бодлогыг төгс төгөлдөр хэрэгжүүлэх нь илүү чухал. Монгол Улс бүтцийн өөрчлөлтийг явуулах, авлигын эсрэг тэмцэж, хүний капиталаа хөгжүүлэхдээ бусад оролцогч талуудтайгаа эвсэл болж зөвшилцөн ажиллах нь чухал. 

Ийнхүү хамтын ажиллагаа нь мэдээлэл солилцох, тууштай байдлыг бий болгож, бодлогын чанараа тодорхойлох, хяналт шалгалт, хэрэгжилтийг хангахад их тус дөхөмтэй. Тэгэхээр хэвлэл мэдээллийн сүлжээ болон технологийг зүй зохистой ашигласнаар авлигын эсрэг үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, авлигын гэмт хэргийн ялаас мултруулахгүй, зүй зохистой ялыг өгүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж чадна. 

Авлига маш ярвигтай үзэгдэл. Түүхээс аваад үзэхэд нийгэм болон улс төрийн соёл гэх зэргээс маш их улбаатай байдаг. Тиймээс улс төрийн аливаа нэгэн нөлөөлөл, оролцоог дуусгавар болгосноор авлигад нааштай үзүүлэлт гарах ёстой байгаа юм. Тэгэхдээ энэ бол нэг өдрийн дотор хийгдэхгүй. Тууштай удаан замыг туулах хэрэгтэй гэсэн үг. 

Тиймээс эцсийн бүлэгт хамтарсан хүчин чармайлтын үр дүнд дэлхийн түвшинд индексийн үзүүлэлт болон зэрэглэлээрээ ахиж чадна. Мөн хамгийн гол нь хүмүүсийн сэтгэхүйд өөрчлөлт гарч итгэл төрөх учиртай. Эцэст нь өнөө жил Монголбанк, Дэлхийн банканд нэгдэн орсны 30 жилийн тэмдэглэлт ойн жил. Тэгэхээр энэ мөчид бид хамтын ажиллагаагаа ирээдүйд яаж төгөлдөржүүлэх, томъёолох вэ гэдэг талаараа бодох хэрэгтэй. 

2050 он гэхэд Монгол Улс өндөр орлоготой улс орны тоонд орно гэж зорилгоо тодорхойлсон. Энэ хүрээнд Дэлхийн банк, Монгол Улсын төр, засгийн газар, ард иргэдийн найдвартай түнш та бүхний хамтарсан бодлогын чанартай үйлдэл, үйл ажиллагаанд дэмжлэг түшиг болох найдвартай түнш чинь болно гэдгээ энэхүү индэр дээрээс дахин нотолъё. 

Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. 


                                                                                “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” дээр хэлсэн үгээс



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.111.68.3
    2023/10/30

    ЗА ДАА АВИЛГЫН ИНДЕКСИЙГ ДАНДАА БАРУУНЫХАН ТОДОРХОЙЛДОГ СҮҮЛИЙН ҮЕД ОРОС УКРАЙНЫ ДАЙНААС БОЛООД ТӨВИЙГ САХИСАН ОРНУУДЫН ЭНЭ ИНДЕКС ДАНДАА УХРАЛТТАЙ БАЙГАА МАГАД АМЕРИК БАРУУНЫГ ДЭМЖСЭН БОЛ ӨДИЙД ЭНЭ ИНДЕКСЭЭР ХЭДЭН АРАВААР БАЙР УРАГШИЛСАН БАЙГАА,

    Хариулах
  • 202.170.73.198
    2022/03/09

    зөв шүү

    Хариулах