НОЦТОЙ: Уул уурхайн компанийг ЗАЛИЛСАН Жакияновыг Монголын хуулийн байгууллага шалгаж байна

2022/04/16

Тусгаар тогтносон Казахстан Улсын хувьд 2022 он эмгэнэлт үйл явдлаар эхэлж, үүнийг нь зарим хүмүүс нэн даруй интернет сүлжээнд түгээж, ард иргэдийн дунд өдөөн хатгалга үйлдэж, эв нэгдлийг замхруулна гэсэн зорилгоор ашиглахыг оролдож байгааг эх сурвалжууд мэдээлж байна. 

Тухайлбал, Казахстаны төр, улс төрийн зүтгэлтэн, Семей болон Павлодар мужуудын Засаг дарга асан, одоогоор Монголд үйл ажиллагаа явуулдаг ALGT /Эй Эл Жи Ти/ компанийн захирал мөн Казахстанд сөрөг хүчний бодлого явуулдаг «Казахстаны ардчилсан сонголт» нийгэмлэгийн үндэслэгч, удирдагчдын нэг Галымжан Жакиянов нь хэвлэлээр дамжуулан Казахстан руу буцаж ирээд улс төрийн тэмцлээ үргэлжлүүлэн хийхээ илэрхийлсээр байгаа юм.

Тэгвэл Казахстанд “алдартай” Жакиянов гэж хэн бэ, Монголтой хэрхэн холбогддог вэ?

Зарим мэдээллийн агентлагуудын мэдээлж байгаагаар Жакиянов нь Монгол дахь нэгэн Хятад компанийг залиласан гэх гомдол Монголын хууль сахиулах байгууллагад бүртгэгдэж, мөрдөн байцаах ажил явагдаж байгаа учраас Жакиянов одоогоор гэрийн хорионд байгаа аж.
Өөрөөр хэлбэл, элэгсэг монголчуудын итгэлийг олж авч, тус улсын төсөвт төлөх ёстой татвараас зайлсхийж, ашигт малтмал экспортлож, “халаасаа зузаатгаж” яваа гэж хэлж болно.
Тэрбээр уг луйврын үйлдлээ нуун дарагдуулахыг оролдож, холбогдох албан тушаалтнуудад хахууль өгсөн байж болзошгүй байгаа юм.

Жакиянов нь Казахстаны ард иргэдийн анхаарлыг өөртөө хандуулахын тулд дахин хэвлэл мэдээллээр ил гарч, ПР-аа дахин эхлүүлж, тус улсад өрнөж буй шинэчлэл болоод шийдвэрүүдийг нээлттэй шүүмжилж эхэлсэн нь анхаарал татаж эхлээд буй.
Эргэн санахад, 2002 оны 8 дугаар сард Г.Жакиянов нь 7 жилийн хорих ял аваад 2006 онд батлан даалтаар хугацаанаасаа өмнө суллагдаж байсан. Тэрбээр 2012 онд гэр бүлийн хамт АНУ-ын Бостон хот руу шилжин суурьшсан. 
Нээлттэй мэдээллүүд дээр үндэслэвэл Г.Жакиянов нь өдгөө Монгол Улсад амьдардаг бөгөөд Монголоос Хятад руу ашигт малтмал экспортлодог.
Энэ хугацаанд Жакияновыг тойрсон чимээ шуугиан намжсангүй. Түүнийг  монгол, казах иргэдийн дунд хэлсэн амлалтандаа хүрдэггүй, залилж байснаас  луйварчин хэмээн яригдах болсон юм. Мөн 2010 оны 9 дүгээр сард Галымжан Жакиянов болон түүний эхнэр Карлыгаш нар Хятадад хүдрийн орд ашиглалтад оруулах гэж 1 сая ам.долларын зээл авсан талаар сэтгүүлч, Elmedia-гийн үндэслэгч Гүлжан Ергалиеватай болсон урт удаан хугацаанд үргэлжилсэн шүүх хурал үүнийг нотолно.
 
Жакиянов нь ойр дотныхон, бизнесийн хамтрагч болоод хууль сахиулах байгууллагатай тийм ч таатай харилцаатай биш учраас одоогийн байдлаар олны дунд гарч ирэхээс зайлсхийж, нуугдмал байдалтай байгаа. 
Ийм хүн Казахстаны төр засагт, ард иргэдэд  өнөөгийн энэ цаг үед бүүр ч хэрэггүй гэдгийг хэлэх хүн олон байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.218
    2022/04/18

    Новшийн хасаг яахаараа монголын баялгийг хятадад зарж баяжиж байдаг юм. Халхын шоронд махтай нь хатаа. Баян-өлгийд байгаа хасагуудыг монголоор тараа, эсвэл нутаг буцаа, шинжаан руу нь

    Хариулах
  • 213.87.161.227
    2022/04/17

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах