Г.Оюун-Эрдэнэ: Эмнэлгийн орчинд хөтөч ажилласнаар иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг хялбар болгосон


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж буй  “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдааны тэргүүн байранд “Гэмтэл согог, судлалын үндэсний төв”-ийн хамт олон шалгарчээ. 

Бид энэ удаагийн дугаарт ГССҮТ-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Г.Оюун-Эрдэнээс ажлын байрны эрүүл ахуйн орчны талаар тодрууллаа.

- Танд өдрийн мэнд хүргэе. Байгууллага хамт олноороо амжилттай ажилсанд баяр хүргэе. ГССҮТ-ийн нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг вэ?

- Баярлалаа. Манай эмнэлэг өөрийн гэсэн онцлогтой, яаралтай тусламжийн тасаг, хүлээн авахаар өдөрт дунджаар 500 гаруй өвчтөн хүлээж авч байна. Гэмтлийн эмнэлэгт ирж байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх хувь нь доод мөчдийн гэмтэлтэй, нуруу нугас гэмтсэн эсвэл хавсарсан хүндрэлтэй ирдэг. 

Иймд манай 16 тасаг нэгжийн 700 гаруй эмч, эмнэлгийн ажилчид өдөр бүр 24 цаг тасралтгүй яаралтай тусламж үзүүлж ажиллаж байна. Үүний зэрэгцээ бүх үйлчлүүлэгчид болоод ажилчдын эрүүл ахуйг хангаж ажиллах, үйлчлүүлэгчид тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлөөр хангах үүднээс үйл ажиллагаагаа сайжруулж байна.


- Иргэд, үйлчлүүлэгчид эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхэд цаг авах, дугаарлах, эмнэлэг доторх байршил тодорхойгүй байх зэрэг бэрхшээл тулгардаг. ГССҮТ энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?

- Мэдээж энэ асуудал хүлээн авах болон яаралтай тусламжийн тасагт түлхүү тохиолддог. Иймээс дуугүй хөтөч болон үүдний хэсэгт хөтөч ажилтан ажиллаж байна. Хөтөч ажилтан тодорхой байршил болон мэдээлэл өгөхөөс гадна таныг хүсвэл хайж буй газарт нь хүргэж өгөх байдлаар ажилладаг.

 Мөн цахим бүртгэл, яаралтай дээр ирж байгаа үйлчлүүлэгч дунд хэл ярианы бэрхшээлтэй эсвэл шокийн байдалд ороод хэсэг юм ярьж чадахгүй болсон хүмүүс ч ирдэг. Тиймээс цахим бүртгэлийн ажилтнуудыг дохионы хэлний анхан шатны сургалтад хамруулах зэрэг арга хэмжээ авсан.

- Жишээлбэл ямар үйл ажиллагааг явуулсан талаараа хуваалцаач?

- Эмч, эмнэлгийн ажилчдийг ажлын байрны таатай нөхцөлөөр хангах, бүрдүүлж өгөх үүднээс ажлын байрны засвар хийж, чийрэгжүүлэх өрөө буюу фитнесийг тохижуулах, эрүүл хоол хүнсээр хангах үүднээс гал тогооны хэсгийг мөн тохижуулсан. 

Харин үйлчлүүлэгчдэд зориулж тэргэнцэртэй хүнд зориулсан налуу замыг стандартын дагуу хийж гүйцэтгэхээс гадна эмнэлгийн орчин дахь ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настан үйлчлүүлэхэд тохиромжтой байдлаар тохижуулсан.

- Эмч эмнэлгийн ажилчдад эрсдэлээс сэргийлэх, аюулүй байдлыг хамгаалах үүднээс ямар сургалт арга зүйгээр хангадаг вэ?

- Өмнө нь хэлсэнчлэн манай эмнэлэг өөрийн гэсэн онцлогтой. Эмчилгээний 90 орчим хувь нь мэс заслын аргаар хийгддэг ажилбар байдаг. Тиймээс хувцас, багаж хэрэгслээс эхлээд өрөөний шал хүртэл ямар байхыг стандартын дагуу мөрддөг. Жишээлбэл энэ бол ариутгалын өрөө. Бохир мэсийн хувцас, бага хэрэгслийг бохир талаараа хүлээж аваад гурван дамжлагын дагуу угаасны дараа ариутгалын машин буюу төхөөрөмжид хийж өндөр уураар ариутгадаг.

- Ууранд хэчнээн минут ариутгаж байж мэсийн хувцас ариун чанараа хадгалдаг вэ?

- Энэ ариутгагч маань 30 минутаас нэг цаг хүртэлх хугацаанд ариутгадаг. Угаалгаас гарсан хувцас, багажийг боож, баадан дээр нь ариутгал шалгадаг индикатор цаас нааж он ариутгалд орсон он сарыг бичдэг. Индикатор дээрх зураас тод хар болсон тохиолдолд багаж бүрэн ариутгагдсан гэж үздэг.

- Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.211.53.19
    2022/09/11

    ХДХВЫН ХДХВ, ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ ХҮМҮҮСИЙГ ЭМЧИЛГЭЭД БАЙГАА Доктор ОКОСУ-г би мэднэ, "ОКОСУ тэр танд болон таны гэр бүлийн аль нэгэнд өвчтэй хүмүүст тусалж чадна" гэсэн мессеж илгээнэ үү. дээр (Whats-app +2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэг түүн рүү okosherbalhome@gmail .com эсвэл (Whats-app +2348115799318) имэйлээр мессеж бичээрэй.

    Хариулах
  • 213.87.154.63
    2022/05/11

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах