Жүжигчин Ч.Ундралыг Кино урлагийн зөвлөлийн даргаар томилжээ


Соёлын сайдын тушаалаар СТА, жүжигчин Ч.Ундрал  Кино урлагийн зөвлөлийн даргаар томилогджээ. Тодруулбал, Кино урлагийн үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтад орох хүсэлтийг дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэл хүлээн авч, дууссан байна. 

 Кино урлагийн үндэсний зөвлөл 10 гишүүнтэй. Зөвлөлийн дарга төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлөх журамтай.

Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгаж болох аж. 

 СТА Ч.Ундралын хувьд 1982 онд төрсөн. Тэрбээр соёл урлагийн салбарт жүжигчин, дуучин, хөтлөгчөөр ажиллаж байгаад “Херо” интертайментын студид продюссер, УДЭТ-ын маркетингийн даргын албыг хашиж байв. Ч.Ундрал “Гурван долоо хоног”, “Тавилан”, “Би чамд хайртай-2”, “Луйвар”, “Тэртээх ертөнцийн хөгжимчин”, “Урилга”, “Татар ажиллагаа”, “Ээжээ надтай гэрлээч”, “Эмэгтэй” зэрэг киноны гол, туслах дүрийг бүтээж байсан юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.211.53.19
    2022/09/11

    ХДХВЫН ХДХВ, ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ ХҮМҮҮСИЙГ ЭМЧИЛГЭЭД БАЙГАА Доктор ОКОСУ-г би мэднэ, "ОКОСУ тэр танд болон таны гэр бүлийн аль нэгэнд өвчтэй хүмүүст тусалж чадна" гэсэн мессеж илгээнэ үү. дээр (Whats-app +2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэг түүн рүү okosherbalhome@gmail .com эсвэл (Whats-app +2348115799318) имэйлээр мессеж бичээрэй.

    Хариулах
  • 213.87.154.63
    2022/05/11

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах