М.Эрдэнэжаргал: 791 санхүүгийн тайланд аудит хийхэд 133,9 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн


Нийслэлийн 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангын тухай танилцуулгыг нийслэл дэхь төрийн аудитын газрын дарга тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал танилцуулав.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлд зөрчил байгаа эсэхийг шалгахад төсвийг зориулалт бусаар үрэлгэн зарцуулсан 1,6 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил  үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор 4,3 тэрбум төгрөгийн алдаа гарсан аж. 

Мөн 791 санхүүгийн тайланг хамруулж аудит хийхэд 133,9 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, үүнээс 63,5 тэрбум төгрөгийг залруулан, 4,5 тэрбум төгрөгт төлбөрийн акт тогтоон, зөрчил давтан гаргахтай холбоотойгоор 1,2 тэрбум төгрөгийн алдаа гарсан тул дөрвөн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлага хүргүүлжээ. Улмаар 29 сая төгрөгийг хууль хяналтын байгууллагат шилжүүлж, 20,5 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх тал дээр зөвлөмж өгч ажилласан байна. 

В.Цэнд-Аюуш



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.22.60
    2022/06/18

    Энэ улсад чинь ер нь эзэн хууль хариуцлага гэж юм байгаа юм уу?ямар санаа зовмоор юм бэ?нэг л их нам улс төр эх орон ярьсан чээжээ дэлдсэн нөхөдүүд

    Хариулах