Амьдрахад таатай дэлхийн 10 хотыг нэрлэжээ


Economist Intelligence Unit (EIU) нь дэлхийн 173 хотыг эрүүл мэнд, гэмт хэргийн түвшин, улс төрийн тогтвортой байдал, дэд бүтэц, ногоон байгууламжийн хүртээмж зэрэг олон хүчин зүйлээр эрэмбэлэн амьдрахад таатай дэлхийн 10 хотын жагсаалтыг гаргажээ.

2022 оны дэлхийн амьдрах чадварын индекс: Топ 10

1. Австри, Вена хот

2. Дани, Копенгаген хот

3. Швейцарь, Цюрих хот

4. Канад, Калгари хот

5. Канад, Ванкувер хот

6. Швейцарь, Женев хот

7. Герман, Франкфурт хот

8. Канад, Торонто хот

9. Нидерланд, Амстердам хот

10. Япон, Осака болон  Австрали, Мельбурн хотууд тус тус шалгарчээ.

Өмнө жилийнхтэй харьцуулахад уг жагсаалт нь харьцангүй ялгаатай гарсан байна. Жишээ нь: 2021 онд жагсаалтыг тэргүүлсэн Мельбурн хот 10-р байранд орж, эхний 10-т багтаж байсан Брисбэн, Аделаида, Перт зэрэг хотууд 27, 30, 32-т тус тус эрэмбэлэгджээ. Харин жагсаалтын хамгийн сүүлд буюу амьдрахад таатай бус гурван хотоор Дамаск, Лагос, Триполи нэрлэгдсэн байна. Тус хотуудад мөргөлдөөн болж, гадаад дотоодын олон асуудалтай байгаа юм. Мөн Украинд үргэлжилж буй дайны улмаас энэ жил Киевт дүн шинжилгээ хийгээгүй тул уг жагсаалтад багтаагүй аж.

У.Ундрах



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.154
    2022/06/24

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.44.48.245
    2022/06/23

    Канадын дээрхи хотуудаар хүүхдүүдийнхээ хамтаар хальт аялсан юутайч их л цэвэрхэн юм шиг санагдсан

    Хариулах
  • 66.44.48.245
    2022/06/23

    Отгонсүрэн

    Хариулах