Гашуунсухайт-Ганцмод боомтод AGV тээвэр нэвтрүүлснээр нүүрс тээвэр 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдлээ


Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж эхэлжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр тус боомтод ажиллаж, AGV-ийн маршрутыг тодорхойлсон байна. Тус автомат удирдлагатай тээврийг хилийн зурвасаас 150 м-ийн зайд хоёр гарцаар явуулахаар тогтсон аж. Энэ хүрээнд БНХАУ-ын инженерүүд соронзон замыг ирэх амралтын өдрүүдэд тавьж дуусгахаар төлөвлөжээ.

Мөн ирэх даваа гарагт автомат удирдлагатай есөн тээвэрлэгч дээрх замаар нүүрс тээвэрлэж эхлэх бөгөөд нэгэн зэрэг 40 –н зам байгуулахаар болсон байна.

Ажлын хэсгийнхний өгч буй мэдээллээр нэг AGV нэг удаагийн тээвэрлэлтээрээ 64 тонн нүүрс тээвэрлэх чадалтай бөгөөд уг технологийг нэвтрүүлснээр зөвхөн Гашуунсухайт боомтын экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг ирэх долоо хоногт тус технологийг Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод нэвтрүүлэх хэлэлцээг Хятадын талтай хийх аж.

В.Цэнд-Аюуш




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.1
    2022/06/27

    Энэ Нямбаатар чинь мэдэхгүй,чадахгүй зүйлгүй мундаг хүн юм гээч.Нөгөө уул уурхай,зам тээврийн сайдын ажлыг цалингүйгээр өмнөөс нь хийж өгч байна шүү дээ.

    Хариулах
  • 213.87.152.205
    2022/06/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.55.188.123
    2022/06/25

    Ямар тээвэр гэнэ ээ. Тайлбарлаад өгөөч.

    Хариулах