Гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутан залуус олширсоор


Гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутан залууст тухайн оронд суралцаж буй оюутан залуусын төлөөллүүд хувийн туршлагаас хуваалцах, тэтгэлэг, амьдрах орчны талаар үнэн зөв, бодит мэдээлэл өгч туслах зорилготой зохион байгуулж байна. Тус өдөрлөг  нь өнөөдөр зохиогдож байгаа бөгөөд  ЕБС-ийн сурагчид болоод  200 гаруй оюутан залуус цугларчээ. 

Тус өдөрлөгт  ОХУ, Польш, БНСАУ, Тайвань , Турк, Украйн, Чех, Япон , Бээжин , Америк дахь Монгол Оюутны Холбоо тус тус оролцлоо . 

Мэдээлэл, технологийн үндэсний паркын компани болох Хилийн чанад дахь оюутан залуучуудын холбооноос хамгийн анхны удаа "БОЛОВСРОЛЫН ӨДӨРЛӨГ 2022" арга хэмжээнд дэмжигч байгууллагаар оролцож байна.

Тус өдөрлөгт  ОХУ, Польш, БНСАУ, Тайвань , Турк, Украйн, Чех, Япон , Бээжин , Америк дахь Монгол Оюутны Холбоо тус тус оролцлоо . 

Хилийн чанад дахь оюутан залуучуудын холбоо нь монгол иргэдийн үүсгэн байгуулсан ТББ-уудын нэгдсэн зөвлөл бөгөөд 2014 оны 9 сарын 19-ны өдөр үүсгэн байгуулагдсан байгууллага юм. Хилийн чанадад суралцаж буй оюутан залуусын эрх ашгийг хамгаалах ,тэдэнд чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулах , харилцаа холбоог өргөжүүлж харилцан туршлага , мэдээлэл солилцох , хамтын ажиллагааг нэмэгдүүлэх эрхэм зорилготой үйл ажиллагаа явуулдаг. 

Г.Жаргалмаа 






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.16
    2022/08/13

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах