Түргэн тусламжийн эмч нар нас барсан иргэдийн хаягийг буяны компанид өгч хахууль авдаг байжээ

Х.Есү
2022/09/20

Авлигатай тэмцэх газраас эрүүгийн 745 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. 

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 721 хэрэг шалгагдаж байгаа бол өнгөрсөн долоо хоногт нийт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргийн талаар,

  • Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.174
    2022/09/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.57.95.80
    2022/09/20

    Үнэн ай маар бнаа мөнгөнөөс болж нүдээ ухах нь л үлдлээ

    Хариулах
  • 66.181.160.110
    2022/09/20

    Манай мөрдөгч нар тагнуулууд хуулийнхан новшнуудийг илрүүлээд л байна даа. Уг нь. Шүүх хуульд зааснаар тултал нь ялыг нь өгдөг,. эдлүүлдэг шудрага болбол хонгилийн гэрэл асаж эхэлж л байна даа!

    Хариулах
  • 203.17.23.120
    2022/09/20

    Хүний үхэлээр олсон мөнгө тэгээд хоол болоод байнаа

    Хариулах
  • 202.21.109.54
    2022/09/20

    neeree sonin shy..eej mini gertee unuruhud erduu 5 minutiin dotor manaih huviin company morgo belen bgaa oldohgui shy geed l orood irj bilee..mashinii mungu,uutnii mungu,lam ni belen,morgo honogiin ted geed l..yaahaa medehgui sandarsan humuus shuud helseneer ni yavdag yum bna lee..suuld ni haritsuulj bodohod yaarch tevdelgui buyanii ajlaa sain asuuj lavlaj baij hiih heregtei yum bna lee..

    Хариулах
  • 150.129.141.194
    2022/09/20

    Хүний үхлээр бизнес хийгээд муухай хүмүүс юм.

    Хариулах
  • 202.126.89.145
    2022/09/20

    энэ бол гарцаагүй үнэн.шарил зөөх машин.гэртээ өнгөрсөн хүнийг хонхон дуутай гаргах ёстой гээд ирж ном унших лам за тэгээд алтан хайрцагыг нь нээх лам тэгээд тэр лам нь нутаглуулах буяны бгууллагатай холбоотой тэр лүүгээ тавиулах тэр бгууллагаас үйлчилгээ авахуулах гээд л зүтгэдэг юм билээ.

    Хариулах
  • 150.129.140.174
    2022/09/20

    Бумтнуудын эмчлэх эрхийг бүх насаар хас

    Хариулах