СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 55 настай эмэгтэй машины эд ангид хавчуулагдан нас баржээ

С.Гандэлгэр
2022/09/28

Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн “Дааган дэл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 186 км, ангийн байрлалаас баруун урд зүгт 20 км/-т суудлын автомашин замын хажуу руу унаж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.27-ны өдрийн 13:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 30 км замыг туулан очиход Сэлэнгэ аймгийн Сант сумаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн , “Приус-20” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ замын хажуу руу унаж иргэн Б /55 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсныг 37 минут ажиллаж цогцсыг гарган, сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн. Иргэн Н /60 настай, эрэгтэй/, Х /55 настай, эмэгтэй/ нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлж Сант сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна. 

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцоно уу !

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.188
    2022/09/29

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.179.27.129
    2022/09/28

    Avgai huuhnuudiin mashin barina gej yu baidag ym chadahgui deer ni durem medehgui gerlen dohioni deer zogsoj baigaad dohio ch uguhgui ergeed yavchihdag maluud chigeeree yvah gej baiga ym boluu gej bodood huleegeed zogsoj baihad dohiogoch ugulgui ergeed yavchihna teneg ym shig baidag

    Хариулах
    • 66.181.176.92
      2022/09/29

      Бүгдийн тийм гэж бодох ч бас юу юм бэ

    • 202.179.24.129
      2022/09/28

      Тэгж бодоод машин барьдаггүй ээ . Хүн алж ч магад