Б.Жавхлан: Өндөр орлоготой өрхүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй

2022/09/28

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдээлж байна. Сангийн сайд 2023 оны төсвийг танилцуулсан ба хүүхдийн мөнгийг хэрхэн олгох талаар мэдээллээ. 

Сайд Б.Жавхлан:  "Ирэх оны төсөвт 1 их наяд 394.6 тэрбум төгрөгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор өргөн барих гэж байна. 

Цар тахлын үед хүүхдийн мөнгөөр дамжуулж, өрхийн орлогыг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлсэн юм. Үүнийг огцом бууруулах боломжгүй. Төсвийн хэмнэлт дээр томоохон тохиргоонууд хийснээр хүүхдийн мөнгийг 90 гаруй хувьд нь өгөх боломжтой болсон. 

ҮСХ, ХНХЯ дээр байгаа тоон мэдээллээс үзэхэд 3.7 саяас дээш орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдохоор байна.  Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед өндөр орлоготой хэсгийнхэн хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар дийлэнх хэсэгт тасралтгүйгээр хүүхдийн мөнгө өгөх боломжийг баталгаажуулна.

ҮСХ дээр байгаа тооцоогоор нийслэлд өрхийн дундаж орлого 1.9 сая, орон нутагт 1.6 сая төгрөг байна. Улсын дундаж нь 1.7 сая төгрөг. Тэгэхээр дундаж хэмжээг хоёр дахин гэж тооцохоор 3.5 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой өндөр орлоготой ангилалд байна" гэлээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.118
    Өчигдөр

    Бүх хүүхэддээ 50000 төгрөг өгдөг ч юм уу, наад алдагдалтай төсвөө боль оо. Тэгж байж сайд хий Жавхлаан! Өр тавих биш өрнөөс гарий гээд байхад яаж доромжлоод байгаа тагнуул вэ? Баригдана даа!

    Хариулах
  • 192.82.80.213
    Өчигдөр

    Ажил хийхгүй зөвхөн халамжаар, хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа иргэдээ эхлээд ажилтай орлоготой болго. Тэр хүмүүс чинь ажилгүй орлоггүй зөвхөн хүүхэд гаргаад тэр мөнгөөрөө амьдраад байна. Эхлээд тэр хүмүүсээ ажилтай орлоготой болго. Загас өгөх биш барих аргыг нь зааж өг. Тэгэхгүй бол тэр хүмүүс тэр чигээрээ л байна хэдэн жил ч ингэж явж магадгүй. Цаашид ч энэ хүүхдийн мөнгө олгоно олгохгүй гэсэн хэрүүл нийгмийн ялгаврал энэ чигээрээ л хэдэн жил цаашлаад хэдэн зуун дамжин үргэлжилсээр байх болно.

    Хариулах
  • 192.82.80.213
    Өчигдөр

    Хөдөлмөрөө үнэлүүлээд зохих ёсны хөлсөө аваад амьдарч байгаа иргэдийн буруу болж хүүхдүүд нь хохирох ёсгүй шүү. Хэдий өндөр цалин авч байгаа ч гэсэн цалингийн зээл, байрны зээл гээд байдаг юм шүү. Тэрнийг нь бас бодолцож үзээрэй дээ. Тэр хүн тийм хэмжээний цалинг авахын тулд яаж нойр хоолгүй ажиллаж тэр зэрэгт хүрснийг мэдэж байгаа юм уу. Амьдрал ахуйгаа золиосолж байж л хүрч байгаа шүү. Тиймээс хүүхдүүдийг бүү ялгаварла. Хүний эрх зөрчиж байна наадах чинь.

    Хариулах
  • 213.87.153.188
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.88.3
    2022/09/28

    Өөрсдийн ур чадвараар гайгүй компанид ажиллаж хөдөлмөрөө үнэлүүлж байгаа иргэдийн буруу болж хүүхдүүд нь хохирох ёстой юу!!!!!!! Эргүү тэнэгүүд минь нэртэйгээр нь хүүхдүүдийг нь алчих та нар чадна ш дээ МАНчуудаа!! !!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!

    Хариулах