Ц.Элбэгдоржийн зохион байгуулсан С.Эрдэнэгүй, Х.Баттулгагүй "ЭВЛЭРЛИЙН" уулзалт


Ц.Элбэгдорж хоёр хуваагдсан АН-аа эвлэрүүлэх хурал зохион байгуулах тухай бид өмнө мэдээлсэн. 

Тэгвэл Өчигдөр АН-ын лидерүүд цугласан уулзалт Шангри-Лад боллоо. Санаачлагч нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Б.Хурц нар бөгөөд хоёр талаа эвлэрүүлье хэмээн урьжээ. Уулзалтад АН-ын хуучин цагийн лидерүүд болон шинэ залуу үеийн төлөөллүүд хүрэлцэн ирж үүр цайтал уулзжээ. 

Нэг талаас харвал хоёр хуваагдсан намаа нэгтгэх гээд байгаа мэт. Нөгөө талаар харвал хоёр битгий хэл гурав хувааж улам хэрүүл тэмцэл рүү турхирч буй мэт харагдана. 

Уулзалтад  Да.Ганболд, Р.Эрдэнэбүрэн, Ч.Отгочулуу, Б.Пүрэвдорж, Э.Бат-Үүл, О.Батханд, Т.Батцогт, Х.Тэмүүжин, Б.Ган-Очир, О.Алтангэрэл, З.Нарантуяа Ц.Одонтунгалаг, С.Одонтуяа, Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ /Ажнай/, Г.Эрдэнэбат Т.Баясах, И.Мөнхжаргал, Ц.Оюундарь, Ө.Шижир, Ч.Өнөрбаяр, М.Тулгат, Д.Пүрэвдаваа, Б.Батбаяр/ Баабар/, О.Баасанхүү, Б.Хурц, Ш.Түвдэндорж нарын хүмүүс оролцож эргэн нэгдэхэд юу тушаа болоод байгаа болон хэрхэн нэгдэх талаар ярилцжээ. 

Эндээс харвал намын лидерүүд болон хоёр талд намын дэд дарга, ЕНБД, нарийн бичгийн дарга гэх мэт алба хашиж байгаа эрхмүүд оролцсон байна. 

Энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: "АН-ын хагарал гэх зүйл толгойдоо, хуучин голлох хэдэн хүний хооронд, удирдах түвшинд л байгааг нүүр нүүрээ харж байгаад хэллээ. Бидний нөхөд ч үлгэр үзүүлж намаа эвлэтэл, нөхдөө ойлголцтол, хазайсан тугаа эгцэртэл зүтгэхэд сэтгэл бүрэн шулуудлаа. Асуудлыг гар гартаа авлаа. Бусдын тоглоомд ордог цаг зогслоо. Өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэхээр тохирлоо." хэмээв. 

Харин тус уулзалтад хоёр талд намын дарга гэж яваа Х.Баттулга, С.Эрдэнэ нар очоогүй нь тус уулзалт бүрэн утгаараа эв нэгдлийг хангаж чадах уу гэвэл эргэлзээтэй. Ийм уулзалтаар эвлэрчих байсан бол аль хоёр жилийн өмнө нэгдчих байсан мэт. Нөгөө талаас харвал Х.Баттулга, С.Эрдэнэ хоёроос бусад нь намаа нэгтгэх хүсэл сонирхолтой, бэлэн байгаа юм шиг. 

Улстөрд мөнхийн дайсан гэж байхгүй, харин мөнхийн эрх ашиг л гэж бий гэдэг. Өнөөдөр нэгэн лүүгээ "шүлсээ үсчүүлж" байсан хоёр хүн маргааш тэврэлдээд зогсохыг ч үгүйсгэхгүй. Түүнийх нь эхлэл Ц.Элбэгдорж нарын зохион байгуулсан уулзалт ч байж магадгүй юм.



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.84.37
    2022/09/30

    Pisda shrek dr gardag shig bvh horon sanaatnuudiig tsugluultsan ene odoo yag yah gej bgn bol?ene ulsiig neg mur samraad duusgachii gsn shig zogsch bnsht ulbiisun pisda udku xhamaig shorond hataah aawiin hvv garch irnee yahaw harj l bgarai

    Хариулах
  • 202.126.90.42
    2022/09/30

    бүх хүн хогнууд цуглаад яах гэсийн болдоо хийх юмаа олж ядаад л бгаан бна Дуугай Баттулгад өгвөл жоохон сэхнэ тэгэхгүй бол улс төрөөс болон МУ-аас бүрмөсөн арчигдаад улны улстөрчид бно доо

    Хариулах
  • 103.26.193.42
    2022/09/30

    Хогнууд цугларч

    Хариулах
  • 213.87.145.30
    2022/09/30

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.89.233
    2022/09/30

    Элбэгдорж нэрт хор найруулагч,эмгэнэлт жүжгийн зохиолч бас найруулж чаддаг,жүжигчид нь үнэнч тоглодог, муу тогловол алуулдаг хэн ч мэдэхгүй бхад үхсэн бдаг.Олигтойхон хүн хол явмаар хүн бол Эби.

    Хариулах
  • 66.181.161.71
    2022/09/29

    Баттулга АН-ын дарга . Гүйцээ

    Хариулах
  • 66.181.176.246
    2022/09/29

    Горьдчихсон амьтад вэ ?!

    Хариулах
  • 66.181.185.213
    2022/09/29

    Олон юм хуцалгүй тэр намын тамга аа Баттулгад өгцөгөө тануус явцгүй ишэгнүүд болсон

    Хариулах
  • 66.181.160.118
    2022/09/29

    Өгөр хөсрий үхэж далд орморууд ямар юмаа зохион байгуулдаг юм. Зайл та нарын сөрөг хүчин гэж юу байх вэ дээ.

    Хариулах
  • 192.82.75.233
    2022/09/29

    yoi erdeniin l humuus bna shd

    Хариулах
  • 202.179.15.3
    2022/09/29

    jaahan erh medeld ochihooroo oorsdoo idej uuhaa boddog uvaigui humuus shuu.uls oron baitugai busdiin amidraliig ochuuhen ch bodohgui.

    Хариулах
  • 202.170.73.198
    2022/09/29

    hahahaha

    Хариулах