Эрээнд энэ сарын 23-25-ны өдрүүдэд хөл хорио тогтоолоо


Эрээн хотын Шуурхай штабын 2022 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 73 тоот мэдэгдлээр, КОВИД-19-ын нэг тохиолдол илэрсэнтэй холбогдуулан 23-25-ны өдрүүдэд хотын хөдөлгөөнийг хорьж, өдөр бүр PCR шинжилгээ авахаар шийдвэрлэжээ.

23-ны өдрийн 11 цагийн байдлаар КОВИД-19-ын халдварын эерэг тохиолдол гурав болж, хотын есөн хэсгийг өндөр эрсдэлтэй бүсээр зарлаад байна.

23-25-ны өдрүүдэд хотын иргэдийг PCR шинжилгээ өгөөд шууд гэртээ харих, зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй байх, зайлшгүй шаардлагаар хотоос гарах тохиолдолд 48 цагийн хоёр удаагийн шинжилгээний сөрөг хариу, харьяа дүүрэг болон шуурхай штабын зөвшөөрөлтэй байх, цэцэрлэг, сургуулийг үргэлжлүүлэн онлайнаар хичээллүүлэхээр шийдвэрлэж, хотын хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөц хангалттай, онцгой байдлын үеийн ажил хэвийн явагдаж байгаа талаар мэдэгдлээ.

Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа бөгөөд тус өдрийн байдлаар 84 машинд 89 чингэлэг, 45 импортын тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтрүүлнэ гэсэн урьчилсан мэдээтэй байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.153
    2022/11/25

    Наад эргүү шоунуудад ард түмэн итгэх үү.. Юм савнаасаа хэтрэхээр бүгд худал. Ийм л хамаарлууд бн даа

    Хариулах
  • 213.87.159.167
    2022/11/24

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах