Өнөөдөр 12 цагаас Төв талбай дээр "Хүүхдийн мөнгийг Хүүхэд бүрт" уриатай жагсаал хийнэ гэдгээ УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл мэдэгдлээ.
Тэрбээр цахим хуудаснаа, "Үндсэн шаардлага нь "Айлын хүүхдүүдийг алагчилгүй мөнгийг нь өг". Харин зарим хүмүүс мөнгийг нь хаанаас олох юм бэ? гэж асууж магадгүй. Мөнгө нь мэдээж байгаа. Нэгт хулгай дээрмийг зогсоох. Өмнөх жагсаалын үеэр яригдаж байсан 44 их наяд төгрөг өнөөгийн ханшаар хасагдсан 9%-д 222 жил олгох боломжтой. Хоёрт чадваргүй, дээр нь асар өндөр орлоготой төрийн албан хаагчдыг цөөлөх. ИОН Нам өмнөх жагсаалын үеэр Ашигт малтмалаас татвар бүрэн авч чадахгүй байна гэж шаардлага тавиад ЗГ-аас ажлын хэсэг байгуулсан байдаг. Уг ажлын хэсгийг Сангийн Дэд ахлахаар томилогдсон. Өмнө нь ХНХ-ын Дэд сайд хийж байсан хүн. Хүүхдийн мөнгө, түүний ач холбогдол, бас одоо хаанаас олж болохыг маш сайн мэдэх хүний нэг. Гэхдээ энэ нөхрөөр ахлуулсан ажлын хэсэг, түүнд багтсан жирийн дундаж орлогоос хэд дахин өндөр цалинтай нөхдүүдтэй ажилсаны дараа эд нар төрд ямар ч хэрэггүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Энэ сарын 15-нд ажлаа дуусгах ёстой байсан ажлын хэсэг өнөөг хүртэл ямар ч тодорхой санал зөвлөмжгүй. Бүтэн 17 хоногт түүнд багтсан төрийн төлөөлөгч нараас хагас үгтэй, нэг өгүүлбэр санал ч байдаггүй ээ. Тэд нарыг аливаа юмыг тунгаах боловсруулах чадвар байтугай хамгийн энгийн имэйл унших, хариу бичих чадварт үнэхээр эргэлзмээр юм билээ. Ер нь төрд шигсэн цүнхчдийн чадавхигүй байдлыг өчигдөрийн бүртгэлийн дампуу байдал бэлхнээ хэлээд өгч байгаа. Сурталчлаад байсан EMongolia нь ямар юм байсныг бүгд харлаа үзлээ. АТГ-т өгдөг хөрөнгө оруулгын мэдүүлгээр нь хөөгөөд үзэхэд ямар ч бичиг үсгийн чадваргүй Дэд сайд, тэр хэдэн мэргэжилтэнгүүдийг ажлаас нь чөлөөлөхөд л 300 орчим сая төгрөг сулраад гарах юм байна лээ шүү. Энэ чинь ойролцоогоор 250 хүүхдэд өгөх мөнгө" хэмээн нийтэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.85.196
Энэ хүүхдийн мөнгө чинь эргэлтэд ороод эргээд улсын санд орж байгаа биздээ
Хариулах66.181.160.4
Маш зөв хэлжээ.Бид дэмжиж байна.Төр өөрөө үндсэн хуулиа зөрчөөд хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж байна.Үнэхээр хэлэх үг алга.
Хариулах213.87.158.195
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах150.129.143.40
Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож мөнгийг нь хадгалж хамгаалсан минь буруу болжээ хөөрхий ххэ
Хариулах122.201.31.155
Хүүхдийн мөнгө буюу хөрөнгө оруулалт. Бүгдэд нь өгөх хэрэгтэй. Сайн дураар татгалзаж болно шдээ
Хариулах202.126.89.15
Mongo ogohgvi bol yh gj. Erenhiiilegch boldog ym ard irged eeee. Boddoggvi archaagvi ymaaa
Хариулах202.126.89.15
202.126.89.15
Ogoochee
202.126.89.15
Ogno gechiheed xuuraad bhin
Хариулах202.126.89.15
Mongoo ogoocheee
Хариулах202.126.89.15
1072. Xuwitsaagaa ogooch eee.
Хариулах202.179.4.4
Зөв хүүхэд бүрт өөр хэрэгтэй .Жавхлан сайд ажилаа хийж чадахгүй бол огцорооо
Хариулах66.181.186.228
Zow jinhene jagsmaar sanagdaj bn
Хариулах66.181.160.108
Жавхлан сайд муу хог минь чи хахаж үхэв ээ!
Хариулах66.181.188.114
алагчилахаа боль
Хариулах202.70.44.46
Арай ч дээ, энэ төр засаг сонин шийдвэр гаргажээ, эргэж харах хэрэгтэй дээ
Хариулах