ШҮҮХ: 160 айлыг залилсан Б.Нямжавыг "Газрын эзэн Баянзүрх" нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэж үзжээ


Баянзүрх дүүргийн 13-р хорооны дахин төлөвлөлтөд орсон иргэдийг Б.Нямжав гэх иргэн залилж, хуурамч материал бүрдүүлэн УБЕГ-т өгч иргэдийн байгуулсан "Газрын эзэн Баянзүрх" нөхөрлөлийн эзэмшигч болсон байдаг. Энэ талаар бид цуврал сурвалжилга бэлтгэн хүргэсэн.

Тэгвэл "Газрын эзэн Баянзүрх" нөхөрлөл түүнийг төлөөлж Б.Нямжавын нэхэмжлэлээр Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар /хариуцагч/-ыг төслийн талбайд хууль бусаар "А" даалгавар гаргасныг цуцалж өгөхийг шаардан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Өөрөөр хэлбэл барилгын талбайд залгаа оршин суух газартай иргэдийг хууль бусаар зөвшөөрөл авсан гэж үзэн шүүхэд өгсөн байна. 

Газрын эздийн зүгээс тэдэнтэй зөвшилцөлд хүрээгүй байж иргэн Б.Нямжав хууль бусаар дур мэдэн тус хорооны иргэдийг төлөөлөн барилгын компанитай тохиролцож,  барилгын ажил эхэлсэнд гомдолтой байгаа талаараа ярьж байсан. 

Харин өнөөдөр/2023.03.27/  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж Б.Нямжавыг   "Газрын эзэн Баянзүрх"-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэсгүй гэж үзэн   шаардлагыг хүлээж авахаас татгалзжээ. 

Сануулахад иргэн Б.Нямжав нь "Газрын эзэн Баянзүрх" нөхөрлөлийн ТУЗ-ийн гишүүдийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн УБЕГ-т өгч хууль бусаар нөхөрлөлийн эзэмшигч болсон байдаг. Үүнээс үүдэн БЗД-ийн 13-р хорооны 160 айл дахин төлөвлөлтийн байрандаа орох эсэх нь эргэлзээтэй болоод буй юм. УБЕГ-аас түүний үйлдсэн хурлын протокол, гарын үсгүүд хуурамч болохыг тогтоон дүгнэлт гаргасан. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.12
    2023/03/28

    gal2

    Хариулах
  • 213.87.162.170
    2023/03/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.55.188.99
    2023/03/27

    Бузрын шуналтай авгай. Луйварчин эмгэн шулам

    Хариулах
    • 202.55.188.116
      2023/03/27

      Чи яаж хохирслн хүн бэ.аягүй бол газар дээрээ амьдарч байгаа даа