ЦЕГ: Phishing холбоос хаяг дээр дарснаар хэрэглэгчийн мэдээллийг хуулбарлах, хортой код суулгах эрсдэлтэй

Х.Есү
2023/03/31

Цахим орчинд "Хэн нь ослоор нас барсаныг хар л даа, чи түүнийг танина гэж бодож байна" гэх тайлбар бүхий линкүүдыг иргэд рүү ихээр явуулж байна. 

Энэ талаар цагдаагийн ерөнхий газраас тодруулахад дараах мэдээллийг өглөө. 

ЦЕГ: "Phishing холбоос хаяг дээр дарснаар тухайн хэрэглэгчийн мэдээллийг хуулбарлан авах, хортой код суулгах, хэрэглэгчийн дарсан товчлуурын мэдээллийг хуулбарлан авах эрсдэлтэй. Phishing халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлхийн тулд ашиглаж буй төхөөрөмжийг байнга шинэчлэл /Update / хийж байх, үсэг тоо холилдсон танихгүй холбоос хаяг дээр дарахгүй байх, дарсан тохиолдол ямар нэгэн нэр нууц үг бичих хэсгийг бөглөхгүй байх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.17
    2023/04/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах