БАРИМТ: Б.Хурцын Хөгжлийн банкинд "тавьсан" 20 тэрбумыг “Нью Яармаг”-ын Ц.Ууганбаяр “БИ ТӨЛЬЕ” гэжээ


-“Нью Яармаг”-ийн Ц.Ууганбаяр Шүүх, Хөгжлийн банк, ТОСК-ийг бүгдийг нь “атгаж” байсан байж болох, урьд өмнө нь хэвлэлээр гарч байгаагүй ноцтой баримтуудыг цувралаар хүргэж байна-

Иргэний агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Изинис Эйрвейз” компани  “Агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үнэ тарифыг бууруулах замаар зорчигч урсгал, аялал жуулчлалыг хөгжүүлэх, экспорт, импортыг дэмжих” зориулалтаар  “Хөгжлийн банк”-наас 22 тэрбум 975 сая төгрөгийн зээл авч, үндсэн зээлийн төлөлт хийгдээгүйгээс гадна 7.5 тэрбум төгрөгөөөр бусад өр зээлээ дарж, 1.7 тэрбум төгрөгийг бэлнээр авч зориулалт бусаар зарцуулсан талаарх мэдээлэл УИХ-аас зохион байгуулсан Нээлттэй сонсголын үеэр олон нийтэд ил болж байсан билээ.

Тус компанийн хувьцааны 70 хувийг Тулгын Эрдэнэ эзэмшдэг бөгөөд тэрбээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хамаатны дүү гэдгийг компанийн 30 хувийг эзэмшигч Э.Золзаяа Сонсгол зохион байгуулах комисст мэдүүлсэн байдаг. 

Тэгвэл Б.Хурц хамаатны дүүгийнхээ компанийн Хөгжлийн банкинд тавьсан өрийг төлүүлэхээр хөөцөлдөж байх явцад “Юнайтед прожектс” ХХК-ийн Ц.Ууганбаяр уг өрийг “Би өмнөөс нь өмнөөс нь төлье” хэмээн хүсэлт гаргажээ.

Бүртгэл талаас нь харвал “Изинис Эйрвейз” “Эзэн нь хамаатны дүү” гэдгээс өөрөөр Б.Хурцад ямар ч хамааралгүй, “Юнайтед Прожектс”, “Нью Яармаг хаусинг прожект”-тэй бүр ч хамааралгүй. 

Гэтэл Ц.Ууганбаяр өөрт нь ямар ч хамааралгүй этгээдийн 20 гаруй тэрбум төгрөгийн өрийг юуны учир өмнөөс нь төлөхийг хүсэв? Ц.Ууганбаяр бусдын өмнөөс өрийг нь төлөөд явдаг тийм өгөөмөр хүн үү? Эсвэл өөр учир байна уу. Б.Хурц, Ц.Ууганбаяр нарын хамаарлыг судлах ажил эндээс эхэлж, маш сонирхолтой логик холбоосууд тодорсныг уншигчдадаа хүргэж байна.

Б.ХУРЦ, Ц.УУГАНБАЯР НАР БИЗНЕСИЙН ХАМТРАГЧИД БУЮУ “ШИНЭ ЯАРМАГ” ТӨСЛИЙН БЕТОН ЗУУРМАГИЙГ Б.ХУРЦЫН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИ НИЙЛҮҮЛЖЭЭ

Дээр дурдсанчлан, “Изинис Эйрвейз” “Нью Яармаг хаусинг прожект”, “Юнайтед прожектс” ХХК-тай ямар ч холбоогүй. Харин Б.Хурц, Ц.Ууганбаяр нарын хувьд огт хамаагүй хүмүүс биш.

 Тухайлбал, Ц.Ууганбаярыг “Шинэ Яармаг” төслийг хэрэгжүүлж байх үед барилгад хэрэглэгдэх бетон зуурмагийг Б.Хурцын хамаарал бүхий компани нийлүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, тэд бизнесийн хамтрагчид аж.

Гэхдээ Ц.Ууганбаяр Б.Хурцтай бизнесийн хамтрагч байлаа гээд  хамаатны дүү, бэр хоёрынх нь эзэмшлийн компанийн өрийг дараах үндэслэл болохгүй нь мэдээж. 

Өөрөөр хэлбэл, тэдний хооронд үүсгэсэн өр авлага байсан болоод л тэр их мөнгийг Ц.Ууганбаяр төлье гэсэн байж таарна. Тэгвэл тэр өр авлага нь яаж үүссэн байж болох вэ. Эндээс дараагийн сэжүүр гарч ирнэ.

Б.ХУРЦ ШҮҮХЭД НӨЛӨӨЛЖ, “НЬЮ ЯАРМАГ” ТӨСЛИЙН 18.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛСАН УУ

“Хөгжлийн банк”-ны хувьд Ц.Ууганбаяр тийм ч таатай хамтрагч  биш. Тэрээр Хөгжлийн банкнаас тусгай нөхцлөөр олгосон 50 сая ам.долларыг барьцаалан Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө зээлсэн байдаг бөгөөд Тусгай нөхцөл биелэхгүй болсны дараа Хөгжлийн банк Голомт банкнаас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр 15.0 сая ам.доллар, 2017 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр 10.0 сая ам.доллар, Худалдаа хөгжлийн банкнаас барьцаалагдаагүй үлдэгдэл болох 3.0 сая ам.доллар нийт 28.0 сая ам.долларыг буцаан татаж авсан байдаг.

Ингэхдээ МУХБ зээлийн гэрээний 3.1.2-т заасны дагуу зээл авсан валютаар жилийн 8.5 хувийн хүүгийн төлбөрт 7.1 сая ам.доллар, 20.9 сая долларыг зээлийн үндсэн төлбөрт тооцсоноор нийт 50.0 сая ам.долларын үндсэн төлбөрөөс 20.9 нь төлөгдөж 29.1 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.3.564, 10.1.565-д заасны дагуу төслийн үр дүнд бий болсон 20 ширхэг орон сууцыг барьцаалжээ.

Гэтэл Ц.Ууганбаяр Шүүхэд хандаж,

-Данснаас хууль бусаар татан авч хүүд суутгасан 7 293 084.2 (долоон сая хоёр зуун ерэн гурван мянга наян дөрвөн ам.доллар хорин цент) ам.долларыг нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн данснаас буцаан татагдсан 28 008 292 ам.долларт тооцуулах,

-Хөгжлийн банк ХХК болон Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн хооронд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан И-ОС-Б 2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр барьцаалагдсан нэр бүхий 21 үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх,

-Хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн гэрээний үүргийг төгрөгөөр гүйцэтгэх үүрэг үүсэх үеийн ханшаар тооцуулах хүсэлт гаргасан байдаг бөгөөд Шүүх энэ хүсэлтүүдийг бүгдийг нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал, Шүүхээс 18.9 тэрбум төгрөгийг хүчингүй болгож, 61.4 тэрбум төгрөгийг Нью Яармаг, 24.7 тэрбөумыг ТОСК төлөх шийдвэр гаргасан. Хөгжлийн банк бүр сүүлд энэ хэргийн араас явсаар ам.долларын зээлийг тухайн үеийн ханшаар тооцуулах шийдвэрийг нь цуцлуулж чадсан ч бусад шийдвэрийг нь одоо болтол өөрчилж чадахгүй байгаа. 

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр Хөгжлийн банкны долоон сая гаруй ам.долларыг ямар ч хүүгүйгээр ашиглах боломжийг Ц.Ууганбаярт олгосон. Түүнчлэн 18.9 тэрбумын өр төлбөрөөс зайлсхийх, түүгээр зогсохгүй компани нь 100 хувь Хөгжлийн банкинд шилжин ирэхээс сэргийлсэн. Нэг ёсондоо Шүүх Ц.Ууганбаярын компанийг аварсан гэсэн үг. Эндээс “Б.Хурц шүүхэд нөлөөлж, Ц.Ууганбаярт ашигтай шийдвэр гаргуулсан байж болзошгүй” гэж хардах сэжүүр гарч ирж байгаа юм. 

Учир нь, Шүүхийн шийдвэрээр хүчингүй болгуулсан мөнгө, “Изинис эйрвейз”-ийн Хөгжлийн банкинд төлөх өр ойролцоон дээр, бусад шийдвэр нь Ц.Ууганбаярт хамаагүй өгөөжтэй байсаар байгаа юм. Б.Хурц шүүхэд нөлөөлснийг шууд нотлох боломжгүй, энэ бол хардлага. 

Гэхдээ Шүүхээс “Нью Яармаг хаусинг прожект” Хөгжлийн банкинд төлөх ёстой 100 гаруй тэрбум төгрөгөөс 18.9 тэрбум төгрөгийг хүчингүй болгосон, сүүлд Ц.Ууганбаяр Б.Хурцын өмнөөс зээл төль? гэсэн нь үнэн бодит факт. Өөрөөр хэлбэл, энэ болд бодит баримтад тулгуурласан хардлага юм.   

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Шүүхээс гаргасан ЦУуганбаярт ашигтэй тэрхүү шийдвэртэй холбоотой маш олон хардлага нюансууд бий. ТОСК яагаад туршлага бага, хөрөнгө нимгэн компанид баталгаа гаргах гэж “өөрсдөө” хандав, хэн үүнийг гүйцэтгэв. 

Шүүхийн шийдвэр өөрсдөд нь ашиггүй гарчихаад байхад тухайн үед банкны гүйцэтгэх захирал байсан Балганы Батбаяр яагаад тухайн үед нь давж заалдаагүй вэ.

 Ц.Ууганбаяр яагаад Шүүхээс ТОСК төлөх ёстой гэж гаргасан 24 тэрбум төгрөгийг өмнөөс нь төлөв гэх мэтчилэн маш олон асуудлууд байдаг. 

Бид дараа энэ бүх асуултын хариулт болох, Ц.Ууганбаяр Хөгжлийн банктай ТОСК-иар дамжуулж холбогдон төсөл хэрэгжүүлэх болсон, зээлийн асуудлаар Хөгжлийн банктай шүүхэдсэн үедээ дээрх субъектүүдэд нөлөөтэй, өөрөөр хэлбэл бүгдийг нь “атгаж” байсан байж болзошгүй баримт мэдээлүүдийг хүргэх болно. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 102.89.23.196
    2023/05/27

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMA IL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAI L.COM Whatsapp дугаар: +19099134258

    Хариулах
  • 64.119.29.144
    2023/05/23

    Хурц гэж нэг үхээрийн бузар шингэсэн юманд эрх баригчид судсаа атгуулчихсан юмуу... Энхбат агсаныг л хулгайлж авчирч эрүүдэн шүүж амь насаг нь хохироосон хэрэг л хангалттай баймаар... араас нь содномдаржаа чимгээ гээд,,,олон айлын голомтыг сатарч хагацалын гашуун нулимсанд живүүлсэн Хурцын үйлийг үр хүүхдүүд нь төлнөө...үхэл үйлийн үрийг хэн ч тойрохгүй...Хөөрхий чимгээг шоронд бхад том охин нь эндсэн... гэтэл Хурцын том охин эцгийнхээ хулгайлсан мөнгөөр толгойгоо цэнэглэчихээд хувийн орон зай гээд хуцаад явж бна ш дээ... бусдын хувийн орон зайг чам шиг өлөнгүүд эзэлж бхад чиний хувийн орон зай гэж юу бдаг юм бэ...хулгайч алуурчин эцгээсээ хувийн орон зайгаа нэх усан тэнэгээ...

    Хариулах
  • 103.212.116.18
    2023/05/23

    Тнр оюунгэрэлээс толгой сайтай охин тарөх үү.Иым эрэмдэг юмнаас адилхан балай л гмрна Дэлхийд байнгүй сургуульд дэлхийд байхгүй мэргэжил дэлхийд өайхгүй ажилчин

    Хариулах
  • 213.87.153.90
    2023/05/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 59.153.113.68
    2023/05/23

    Hurtz, …. Mohooo….

    Хариулах
  • 202.126.88.227
    2023/05/22

    Хурцыг хулгайч гэдгийг хүн болгон мэднэ Яагаад шоронд хийхгүй байна аа

    Хариулах
  • 202.126.88.227
    2023/05/22

    Хурц гэдэг хүнд монгол улсын хууль үйлчилдэггүй юмуу

    Хариулах
  • 202.126.88.227
    2023/05/22

    Хурцыг яагаад шоронд хийхгүй байгаа юм бэ

    Хариулах