Д.Үүрийнтуяа хэт их эрх мэдэл "ТӨВЛӨРҮҮЛЖ", Эрдэнэт үйлдвэрт "ЭЗЭН" суужээ


Улсаа тэжээдэг хэдхэн "Саалийн үнээ"-ний нэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар УУХҮ-ийн сайд асан Г.Ёндон томилогдон ажиллаж буй.

 Гэвч сэтэр дээрээ Ерөнхий захирал гэх ч нэдэр дээрээ шийдэх, мэдэх юм багатай, Тамгын дарга Д.Үүрийнтуяа л бүхнийг мэдэж, шийддэг нэгэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. 

Тэгвэл үүнийг хяналт, шалтгалтын байгууллагуудаас тогтоож, зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэг хүн дээр хэт их эрх мэдэл төвлөрсөн байгаа нь эрсдэл үүсгэж байна. Тодруулбал, тус үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа байгууллагын санхүү, хүний нөөц, худалдан авах ажиллагаа буюу тендер зэрэг голлох ажлуудыг төвлөрүүлэн хариуцаж байгаа нь цаашид эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэж болзошгүй" гэсэн нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын эзэн нь хэн бэ гэдгийг хэлээд өгчихсөн хэрэг.  

Өөрөөр хэлбэл, Д.Үүрийнтуяа асар их мөнгөний урсгалтай байгууллагын санхүүгийн эрх мэдлийг "атгаж" байгаа хэр нь дээр нь нэмээд хэнийг ажилд авах, халах, хаана ажиллуулах, ажиллуулахгүй байхыг шийддэг, нөгөө л их хэл ам болдог тендер, худалдан авах ажиллагааг  хариуцаж асар их эрх мэдэлтэй нэгэн болж хувирчээ.  

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өмнөх захирал Х.Бадамсүрэн өнгөрсөн оны долдугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс металлын группийн даргаар томилогдох үедээ өөрийн эрх мэдлийг  “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяад шилжүүлсэн.

 Ингэхдээ түүнд нэгдүгээр гарын үсэг зурах эрх, Худалдан авалт хийх эрх, мөнгөн урсгал, төлбөрийн жагсаалт гэх мэт голлох санхүүгийн эрхийг шилжүүлсэн байдаг. Мөн санхүү эрхэлсэн орлогч гэх албан тушаалыг нь “Тамгын дарга” гэсэн шинэ албан тушаалтай болгож сольсон юм.Өдгөө уг бүтцийг өөрчлөөгүй тул Д.Үүрийнтуяа  “Эрдэнэт үйлдвэр"-ийн "Титэмгүй хатан хаан" болчихоод байгаа нь энэ аж. 

Д.Үүрийнтуяагийн хувьд, өмнө нь ажиллаж байсан “Сод Монгол” компаниас 85 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн, нөхөр Д.Тамир нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Инженерийн зураг төсвийн төвийн захирлаар ажилладаг,  нөхрийнхөө оруулж ирсэн бүх төслийн төсвийг баталдаг гэх зэрэг элдэв хэл ам тасардаггүй. 

Тэгвэл хуулийн байгууллагын анхаарлыг таттал эрх мэдэл төвлөрүүлсэн түүнд одоо итгэж болох уу. Насаараа дарга хийсэн Х.Бадамсүрэн одоо Д.Үүрийнтуягаар дамжуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг удирдсаар байна уу гэх хардлага ч төрж байна. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.129.162
    2023/05/31

    харах царайны гийнан дугарч боов хөхдөг өлөгчин гичий л байна

    Хариулах
  • 64.119.29.144
    2023/05/31

    khaa saigui zakhiral darga nariinkhaa deer garsan iim balair ulun khuukhnuud bgaa sh dee...oorsdoo darga zakhiral bolj chadakhgui tegeed yum bukhend khoshuu durdeg unen zalkhmaar deer ni yadaj bhad unen mongonii sonirkholtoi....zakh irliinkhaa bogsiig ukhaj khor nairuulchikhaad ergeed gemgui tsarailaad tsalingaa nemuuleed guigeed bdag...archaagui ulun khuukhnuud bna bna

    Хариулах
  • 192.82.70.241
    2023/05/27

    Хааны дайтай хатан гэсээн

    Хариулах
  • 66.181.189.108
    2023/05/27

    Залуу эмэгтэй удирдагч тул дэмждэг. Яасан үйлдвэрт шахаа хийж чадахгүй хэцүү байна уу.

    Хариулах
  • 213.87.136.186
    2023/05/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.161.79
    2023/05/26

    АТГ шалгаад бөөн юм болсон гэсэн. Энэ байж

    Хариулах
  • 103.229.123.240
    2023/05/26

    Энэ чинь аль эрт байсан асуудал.Цаг хугацаа бүхнийг шүүдэг.Харж л байя.

    Хариулах
  • 202.170.73.198
    2023/05/26

    аймшиг

    Хариулах