Ж.Инфантино: Оролцогчдын тоог 32 болгоход шүүмжилж байсан ч бидний зөв байсан нь батлагдлаа

Zuv.mn
2023/08/20

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино Австрали, Шинэ Зеландад амжилттай болж өндөрлөсөн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрбээр “ОУХХ-ны ажил зөвдлөө. Бид эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг дэлхий даяар жигд хөгжүүлэхийн тулд тэрбум ам.доллар зарцуулсан. Тэр тусмаа цар тахлын хүнд үед энэ ажлыг зохион байгуулсан. Хамгийн хүнд үед нь ч бид эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг зогсоолгүй амьтай байлгаж байлаа. Улмаар ДАШТ-ийг шигшээ тоглолтод өрсөлдөх багийн тоог 32 болгож нэмсэн. Олон тоглолт 15:0-ээр дуусна даа” гэсэн шүүмжлэл гарсан ч бид шийдвэрээ цуцлаагүй. 

Харин одоо бидний зөв байсан гэдэг нь амьдрал дээр батлагдаж байна. Найман улсын баг ДАШТ-ий шигшээ тоглолтод шалгарч оролцлоо. Тэдэнтэй өрсөлдөж байсан олон багт “Бид ч бас ДАШТ-ий шигшээ тэмцээнд өрсөлдөж чадах юм байна” гэсэн итгэл төрсөн гэж бодож байна” хэмээн ярьсан байна.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна