Ардчилсан нам алдсан аминыхаа араас тууштай явна

Zuv.mn
2024/06/17

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б дарга нарын дуудсан газарт, уулзалтад очоогүйнхээ төлөө эрдэнэт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Үүнтэй холбоотойгоор Ардчилсан нам шуурхай ажлын хэсэг байгуулж, төрийн сонгуулиар хүний аминд хүрсэн ноцтой асуудалд Монгол ардын нам хариуцлага хүлээж, 1-р тойрогт нэр дэвшигчдийг багаар нь нэрийг нь татах, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардлаа.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Хүний алтан аминаас илүү улс төржилт гэж байх ёсгүй. Ардчиллын тугийг мандуулагч талийгаач Б сумынхаа ИТХ-д гурван удаа, сумын намын даргад хоёр удаа сонгогдон ажиллаж байсан шилдэг боловсон хүчний нэг. Монгол ардын нам өчигдөр нэг нэр дэвшигчийн нэрийг татсан гэх мэдэгдэл хийсэн. Гэхдээ ганцхан хүний нэрийг татах биш УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшиж  буй есөн хүнийг багаар нь сонгуульд оролцуулахгүй байж, нэрийг нь татахыг Ардчилсан нам, намын гишүүдийн зүгээс шаардаж байна. Улс төрийн хариуцлагаа бүрэн хүлээх ёстой. Тиймээс Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж байна” гэв.

Өнөөдөр 17:00-19:00 цагийн хооронд Монгол орны өнцөг булан бүрт буй Ардчилсан намын гишүүд, намын тугийг бөхийлгөж ЭМГЭНЭЛ илэрхийлнэ гэдгийг энэ үеэр мэдээллээ.

Ардчилсан намын УТЗ-ийн гишүүн Х.Тэмүүжин “УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан МАН-ын том дарга нар ирсэн учраас хурал, уулзалтад оролцох ёстой гэж даргадаа тал засаж, бялдуучилж, зусардсан үйлдлийн золиосонд нэг ардчилагчийн амь нас үрэгдлээ. Энэ нийгэм ганцхан дарга нарт зориулагдаагүй. Жирийн иргэд, энэ улсад амьдарч байгаа хүн бүхэнд зориулагдсан. Дарга нараас өөрөөр бодож, өөр үзэл бодолтой байсныхаа төлөө амиа алдаж байгаа нь харамсалтай. Бид дарга нарын төлөө амьдраагүй. Энэ нийгэм хуультай, хуульгүй хоёр нийгмийг бүтээсэн. МАН-ын дотор байгаа, тус намтай холбоотой хүмүүст хууль үйлчилдэггүй болж, энгийн иргэдэд хууль тэнгэр хол газар хатуу гэгч  нь болоод хувирчихжээ. Сонгуулийн хуулийг өдөр бүр зөрчиж байгаа асуудалд хариуцлага тооцоогүйгээс болж одоо хүний аминд хүрсэн ч хууль үйлчлэхгүй гэх ойлголттой болсон хүмүүс нэгнийхээ алахад хүрч байна. Эрх баригчид гэмт хэргээр энэ нийгмийг удирдах боллоо. Дарангуйлагч ааштай хүмүүсийн сүүдэр нь, гор нь хүний аминд хүрч байна. Тиймээс энэ гэмт хэргийн намыг сольж, зөв хүмүүсээр төрийг бүрдүүлэх ёстой” гэв.

 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.114
    2024/06/18

    Ene avgai bolio,emgen shulam bolchod zz

    Хариулах
  • 66.181.161.42
    2024/06/18

    С.Эрдэнийн Оюунтуяа чи битгий хуц муу банзал авгай Эрдэнэ та хоёрыг яаж заваарч байсныг мартаагүй шүү нээг их амь нэхсэн алцгарууд.Тэгээд МАН н дарга Оюунэрдэнэ Занданшатар хоёр алчихсан юм уу? өндөр мэрэгжлийн архичингийн үйлдэл шүү Занданшатар Цогцэцэг Тогтхсүрэн мэтийн намчид архи өгөөд очоод үймүүл агсан согтуу тавь гээд хэлээд явуулсан байж магадгүй алаач мэдүүлгээ зөв өгөх хэрэгтэй.Одоо ахин эрдэнэт хүний амь насыг бүү хороогоорой гэж гуйя хүн алмаар байгаан бол хоёр намын нэр дэвшигчид бие биенээ алаад эхэл тэх үү? энэ нь шудрага ард түмэн баярлана эсвэл машинтайгаа онхолдоод төмөрт хавчуулан хоёр гөлтгөрөөрөө заналтайяа ширтэн хараагаараа үхвэл бас гоё хөгжилтэй дуус дуус та нар дуус

    Хариулах
  • 174.90.223.94
    2024/06/18

    сайхаан талцаад сайхан алаад бай монголчууд бол азийн тэнэг украйнууд мөн бөлгөө

    Хариулах
  • 66.181.187.123
    2024/06/17

    Эцсийг нь хүртэл хааша явах юм Батхүү үхэхэд юу хэлж байлаа үнэн худал гоё ярих юм

    Хариулах
  • 202.21.125.66
    2024/06/17

    алсан алуулсан 2 хүн, түүнийг харсан гэрч бүд мэдэж байна аа , алуурчин нь олдоогүй, захиалагч нь байхгүй гэх гээд байгаа юм уу хаашаа юм. ТА НАР УЛС ТӨРӨӨ ХИЙЖ МЭДЭХГҮЙ ХӨГЖИХГҮЙ ТӨЛӨВШИХГҮЙ ЮМ АА, ИНГЭЖ УЛС ТӨР ХИЙХГҮЙ ЭЭ , ЭЗЭН БИЕТЭЙ ХЭРЭГ ЦАГДАА ШҮҮХ АЖЛАА ХИЙХ БОЛОМЖ ОЛГО,

    Хариулах