Миний бодлоор.../32/

Х.Есү
2024/06/17

Намайг Америкт амьдарч байхад Ц.Баатархүү суралцахаар очиж бид танилцан дотно нѳхѳрлѳж байлаа. Оюутан сурагчдын дунд зохион байгуулдаг “Надад хэлэх үг байна” арга хэмжээ болон Нью-Йорк хотод суралцдаг оюутнуудын арга хэмжээн дээр хамт оролцож байсан юм. Тэр үед түүнийг сайн илтгэгч болохыг анзаарсан юм даа хэхэхэ. 11 хүүхэдтэй ѳнѳр айлын бага хүү тэрээр аав ээжтэйгээ ойрхон ѳссѳн болохоор амьдралын элдэв асуудлыг арай илүү мэдэх юм билээ. Америкаас буцаж ирснийхээ дараа түүний урилгаар “MLC Business School” дээр нь очиж танилцаж байв. Ц.Баатархүү Мэдээллийн Технологийн Салбрын хѳгжлийн ирээдүйг олж харсныхаа хувьд Монголдоо “20 мянган инженер бэлтгэх хѳтѳлбѳр”-ийг санаачлан хэрэгжүүлж буй юм билээ. “Дижитал шилжилт гэдэг нь зѳвхѳн технологийн асуудал биш. Бодлого үйл ажиллагаа уялдах, цаг тѳсѳв хэмнэх, процесс илүү хялбар болох цогц шийдэл мѳн” гэж түүний ярьсантай санал нийлж байна. Ѳндѳр хѳгжилтэй оронд 1000 хүнд ноогддог программистуудын тоо 10 орчим байдаг бол, Монголд дѳнгѳж 0,6 байдаг гэнэ. Харин тэрээр энэ чиглэлээр дэлхийд нѳлѳѳтэй “SoftUni Global” тѳвтэй хамтран энэ тѳслѳѳ хэрэгжүүлж байна. “SoftUni Global”-ийн “Judge” системээр ямар ч багшийн оролцоогүйгээр гэрийн даалгавар, дасгал ажлууд, түвшин тогтоох дасгалуудыг ухаалаг алгоритмээр шалгаад явах бололцоотой байдаг аж. Ѳнѳѳгийн Монголын боловсролын систем дээр дутагдаад байгаа суралцагч ѳѳрийн сонголтоор, аль болохоор бие дааж ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх олон улсын системийг Монголдоо нэвтрүүлж байгаагаар нь түүгээр бахархдаг. 

Ц.Баатархүү нь Хэнтий аймгийн ЕБ-ын 2-р 10 жилийн дунд сургуулийг, МУИС, Хан-Уул Дээд Сургуулийг, Удирдлагын Академийг тус тус суралцан тѳгсѳж, онлайнаар Харвардын Их Сургуулийн “менежментийн мэргэшил” хѳтѳлбѳрт бие даан суралцаж тѳгссѳн улс тѳр судлаач, хэрэглээний математикч мэргэжилтэй залуу юм. 2005-2006 онд Монгол Улсын Засгийн Газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар, 2012-2013 онд Нийслэлийн ЗД-ын орлогчоор, 2012-2020 онуудад НИТХ-ын тѳлѳѳлѳгч, АН-ын бүлгийн даргаар, 2013-2016 онуудад “Улаанбаатар Нэгтгэл” ОНѲҮГ-ын УЗ-ийн даргаар, 2014 оноос одоог хүртэл “Хотын Бодлогын Судалгааны Хүрээлэн”-ийн зѳвлѳхѳѳр, 2020 оноос АН-ын Ерѳнхий нарийн бичгийн даргаар, 2023 оноос ѳнѳѳг хүртэл УИХ дахь АН-ын Бүлгийн зѳвлѳхѳѳр ажиллаж, Тѳр улстѳрийн арвин туршлага хуримтлуулжээ. Тэрээр одоо Дэлхийн шилдэг Технологийн Боловсрол олгогч “SoftUni Global” тѳвтэй хамтран “20 мянган IT инженер бэлтгэх хѳтѳлбѳр”-ийг санаачлан, “MLC Business School”-ийг байгуулан удирдан ажиллаж байна. Иргэдэд газрыг ѳмчлүүлэх системийг эрх зүйн хувьд боловсронгүй болгох зорилгоор “Газрын эзэн тэрбумтан” хѳдѳлгѳѳнийг санаачлан удирдаж байгаа юм байна.
“Иргэдэд хуулийн дагуу олгож буй газар бол үнэлгээ ѳндѳртэй, үл хѳдлѳх хѳрѳнгѳ юм. Ѳмчилж авсан газраа иргэд эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байсаар атал түүнийг нь дэмжих, боломж олгох эрх зүй алга байна. Аялал жуулчлалын зориулалтаар авсан газартаа зориулалтын бусаар барилга байгууламж барьсан хүмүүст хариуцлага тооцохгүй, тэднээс “Нѳхѳн тѳлбѳр” авахгүй байна. Хэрвээ энэ асуудлуудыг ил болгон бүгдээс нь нѳхѳн тѳлбѳр заавал авч “Нийслэлийн тѳсѳв”-т тѳвлѳрүүлэн нийслэлийн гэр хорооллуудын дэд бүтцийг шийдэх боломжтой” хэмээн ярьсан нь сонирхолтой санаа байлаа. Мѳн тэрээр газар ѳмчилсѳн иргэдийн 60% нь зѳвшѳѳрсѳн тохиолдолд үлдсэн 40% иргэдийн санал харгалзахгүйгээр газрыг нь булаан авч буй үйлдэл нь “Үндсэн хууль” зѳрчсѳн гэж үзэн “Үндсэн Хуулийн Цэц”-д гомдол гаргажээ. Цѳѳнгүй жил Улаанбаатар хотын удирдлагын бүтцэд ажиллаж байсны хувьд тэрээр утаа болон гэр хорооллуудын хѳгжлийн талаар санал гаргаж байгаа. Гэр хорооллын дахин тѳлѳвлѳлтийн хүрээнд 1.Иргэд ѳѳрийн сонголтоор дулааны алдагдалгүй пассив хаус барих 2. Газраа барьцаалж нийтийн орон сүүцанд орох боломжуудыг олгох хэрэгтэй хэмээн тэрээр санал болгож байна. Энэ тохиолдолд аль алинд нь ипотекийн зээлийг адил тэгш олгох ёстой гэж тэрээр үзэж буй юм билээ. Ц.Баатархүү зовлон тоочилгүйгээр шийдэл санал болгодог нь, бас зарим санаагаа ѳѳрѳѳ үлгэрлэн хэрэгжүүлж нотолдог нь ѳнѳѳгийн улстѳрчдѳд хэрэгтэй чанар мѳн. Тэрээр энэ удаагийн УИХ-ын сонгуулийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн тойрогт АН-аас нэр дэвшин ѳрсѳлдѳж буй. Түүнийг сайн мэддэг, хааяа уулзан санал бодлоо хуваалцдагийн хувьд түүнийг дэмжиж байгаа. Ц.Баатархүү Боловсролыг дэмжигч, хотын хѳгжилд зѳв шийдэл санал болгодог ажил хэрэгч залуу

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2024-06-16 Улаанбаатар хот
#сонгоххүнээсудалья #биебиенийхээсонголтыгхүндэлье



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна