Спорт2026 оны 09 сарын 15-ны өдрийн 17:41
Дэлхийн шатрын XXXXVI олимпиад эхэллээ
Олон улсын шатрын холбооноос зохион байгуулж буй Дэлхийн шатрын 46 дахь удаагийн олимпиад өнөөдөр Узбекистаны Самарканд хотод эхэллээ.
Энэ удаагийн олимпиадад нээлттэй болон эмэгтэй ангилалд 188 орны 400 орчим үндэсний шигшээ баг оролцож байна.
Манай улсын хувьд, эрэгтэй баг их мастер С.Билгүүн, олон улсын мастер М.Амилал, Г.Амартүвшин, Х.Итгэлт, нөөц тоглогчоор Ү.Агьбилэг, эмэгтэй баг олон улсын мастер Б.Мөнгөнзул, их мастер Т.Мөнхзул, кандитат мастер Х.Баясгалан, их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, нөөц тоглогчоор олон улсын мастер Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бөгөөд ФИДЕ мастер Б.Ану, Ц.Батсайхан нар дасгалжуулж байна. Мөн тэмцээний өмнөх бэлтгэлд дасгалжуулагч Игорь Лысый оролцжээ.
Өнөөдөр манай эмэгтэй баг 109-д эрэмбэтэй Палестинтай, эрэгтэй баг Аруба арлын багтай тоглоно.
Дэлхийн шатрын олимпиадад Монголын эрэгтэйчүүд 1970 онд 16-р байрт, эмэгтэйчүүд 1990 онд 12-р байр эзэлсэн нь хамгийн дээд амжилт юм.

СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
"АСТАНА 2026": Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

October 29, 2026
“АСТАНА 2026”: Э.Дэлгэрмаа шагналт тавдугаар байрт шалгарлаа

October 28, 2026
ФИФА хөлбөмбөгийн ДАШТ-ээс таван тэрбум ам.долларын орлого олжээ

October 28, 2026


