Спорт2026 оны 10 сарын 29-ны өдрийн 16:16
Спорт2026 оны 10 сарын 29-ны өдрийн 16:16
"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа өчигдөр хүрэл медалийн төлөө барилдаж, шагналт тавдугаар байрт шалгарлаа.
Манай бөхийн өрсөлдөгч нь "Парис-2024" олимпын наадмын мөнгө, өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, АНУ-ын бөх Кеннеди Алексис Блэйдис байсан бөгөөд манай бөхийг 9:3 оноогоор хожсон юм.
Монголын баг тамирчдаас одоогийн байдлаар эмэгтэйчуудийн 76 кг-ын жинд Э.Даваанасан хүрэл медаль хүртэж, Б.Хулан, Т.Энхжин, Э.Дэлгэрмаа, сонгомол бөхийн тамирчин М.Даваабанди нар шагналт тавдугаар байрт орсон амжилтыг үзүүлээд байна.
Мөн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Энэтхэгийн тамирчин Манишад ялагдсан ОУХМ Х.Болортуяа Канадын тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Лауренсе Беаурегардтай, эрэгтэйчүүдийн 65 кг-д Арменийн Вазген Теванянд ялагдсан Б.Зэнээмэдэр, Казахстаны Оссимжан Дастанбектай дагах барилдаанд хүч үзнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 28, 2026

October 28, 2026

October 27, 2026