Спорт2026 оны 09 сарын 21-ны өдрийн 19:15
“Аичи, Нагоя 2026”: 3x3 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ Филиппинд хожигдлоо
Японы Аичи, Нагоя хотноо болж буй ХХ удаагийн Азийн наадмын 3х3 сагсанбөмбөгийн төрөлд өрсөлдөж буй эмэгтэй шигшээ баг Филиппиний багтай тоглож 12:17 оноогоор хожигдлоо.
Багийн дөрвөн тоглогчоос Б.Нямцэцэг 11, Ч.Уртнасан нэг оноо авч, Э.Энхбуян, А.Хонгорзул багтаа оноо нэмэрлэж чадсангүй. Довтолгоо олон удаа зохион байгуулсан ч оновч муу байсан нь хожигдолд голлон нөлөөлөв.
Манай баг тун удахгүй Малайзын багтай хэсгийн хоёр дахь тоглолтоо хийнэ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
"АСТАНА 2026": Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

October 29, 2026
“АСТАНА 2026”: Э.Дэлгэрмаа шагналт тавдугаар байрт шалгарлаа

October 28, 2026
ФИФА хөлбөмбөгийн ДАШТ-ээс таван тэрбум ам.долларын орлого олжээ

October 28, 2026


