Спорт2026 оны 09 сарын 29-ны өдрийн 21:38
“АИЧИ, НАГОЯ 2026”: К.Ёолк алтан медалийн төлөө барилдана
“Аичи, Нагоя 2026” Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн эхэллээ. Өнөөдөр эрэгтэй 60 /МУГТ Э.Ариунболд/, 66 , эмэгтэй 48 /Г.Наранцэцэг/, 52 кг-ын /Б.Уранзаяа/ жингийн барилдаанууд болж байна.
Манай дөрвөн бөхөөс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдөж буй ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк хэсэгтээ дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын алттай Тажикстаны Нурали Эмомалиг вазари үнэлгээгээр ялж, хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Казахстаны бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Гусман Киргизбаевыг хожиж, алтан медалийн төлөө шалгарч үлдлээ. Манай бөхийн өрсөлдөгч нь Узбекистаны Абдурохим Нутфиллоев байх юм.
Бусад бөхчүүдийн барилдаан
60 кг. ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд Индонезийн бөхийн Юүкогоор ялаад Казахстаны бөх, олимп, дэлхийн аварга Елдос Сметовт ялагдлаа. Манай бөх торгуулийн тойрогт Тажикистаны бөх Лойк Кудбудиновтой барилдаж ялагдлаа.
Эмэгтэй 48 кг. Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Тажикстаны Ахлия Муминоваг ялан хагас шигшээд үлдлээ. Мөнгөн медалийн төлөө Японы Мицуки Кондотой барилдаж хоёр юүко үнэлгээгээ ялагдан хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
52 кг. Б.Уранзаяа эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Тажикстаны Мадинаг цэвэр ялан хагас шигшээд үлдлээ. Мөнгөн медалийн төлөө Узбекистаны Сита Кадамбоеватай барилдаж хожигдсоноор хүрэл медалийн төлөө барилдах болов.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
"АСТАНА 2026": Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

October 29, 2026
“АСТАНА 2026”: Э.Дэлгэрмаа шагналт тавдугаар байрт шалгарлаа

October 28, 2026
ФИФА хөлбөмбөгийн ДАШТ-ээс таван тэрбум ам.долларын орлого олжээ

October 28, 2026


