Спорт2026 оны 10 сарын 05-ны өдрийн 00:14
“БАКУ 2026”: Ё.Басхүү шөвгийн наймд үлдлээ
Азербайжаны Баку хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилж байна.
Энэ жингүүдэд манай улсаас Ө.Бямбасүрэн, Ё.Басхүү, Б.Уранзаяа, М.Нандин-Эрдэнэ нар барилдаж байгаа.
Бөхчүүд маань хэрхэн барилдаж байгаа талаар мэдээлье.
66 кг
Ө.Бямбасүрэн А хэсэгт эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тайванийн Чонг Юү Жинг хожин 16-д үлдээд Японы бөх, дэлхийн аварга Такеши Такеокад цэвэр хожигдон тэмцээнээ дуусгалаа. Манай бөх жингийнхээ отгон дэлхийн аваргатай нэг, нэг юүко үнэлгээтэй, маш дайчин барилдаан үзүүлж үзэгчдийг баясгалаа.
Ё.Басхүү Д хэсэгт эхний тойрогт хийлж, дараагийн даваанд Унгарын Бенче Понграшч, ОХУ-ын Рамазан Абдулаев нарыг ялан шөвгийн наймд үлдлээ.
Дунд Шөвөгд испанийн гарсия Торне, БНХАУ-ын Шу Жианг нарын ялсантай барилдана.
52 кг
Б.Уранзаяа В хэсэгт эхний тойрогт хийж, хоёрдугаар тойрогт Канадын Эвелин Битонтой барилдаж юүко үнэлгээгээр хожсон. Одоо Унгарын Река Пупптай шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана. үлдэхийн төлөө барилдана.
М.Нандин-Эрдэнэ Д хэсэгт эхлээд хийлж, дараа нь БНСУ-ын Хванг Сурёныг хожсон. Одоо Германы Марша Баллхаустай шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
"АСТАНА 2026": Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

October 29, 2026
“АСТАНА 2026”: Э.Дэлгэрмаа шагналт тавдугаар байрт шалгарлаа

October 28, 2026
ФИФА хөлбөмбөгийн ДАШТ-ээс таван тэрбум ам.долларын орлого олжээ

October 28, 2026


