Мэдээ2026 оны 10 сарын 20-ны өдрийн 20:12
“The Times” сонин Жанни Инфантиногоос уучлалт гуйлаа
Британийн “The Times” сонин Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантиногоос албан ёсоор уучлалт гуйжээ. Тус сонин Жанни Инфантиног холбооноосоо албан ёсныхоос өөр нэмэлт цалин буюу орлого олж авдаг, уг орлогоороо Майамид үл хөдлөх хөрөнгө маш хөнгөлөлттэй нөхцлөөр худалдаж авсан гэж мэдээлсэн юм.
“The Times” сонин уучлалт гуйсан мэдэгдэлдээ “ОУХХ-ны дүрэм журамд ноён Инфантино жилийн тайландаа өөрийн хүлээн авсан зардал болон нөхөн төлбөрийг мэдээлэхийг шаарддаггүй, учир нь эдгээр нь Швейцарийн тайлангийн шаардлагын дагуу цалин хөлс гэж тооцогддоггүй.
Мөн ноён Инфантино бидний мэдээлснээр Майамигийн үл хөдлөх хөрөнгийг хөнгөлөлттэй үнээр худалдаж аваагүй гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна. Инфантино болон болон түүний гэр бүлийн гишүүд нь “Шади” ХХК-ийн эзэмшигчид биш. Бид эдгээр залруулгыг хийж байгаадаа баяртай байна, гаргасан алдааныхаа төлөө ноён Инфантино болон ФИФА-аас уучлалт гуйж байна" гэж “The Times” сонин мэдэгдэлдээ дурджээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
ОХУ-д Хэллоуины баярын оронд “Орос үлгэрийн баяр” тэмдэглэх санаачилга гарчээ

October 29, 2026
Аравдугаар сард ОХУ-ын 15 муж шатахууны хязгаарлалтаа цуцалсан ч нөхцөл байдал хүнд хэвээр байна

October 29, 2026
Усольцевынхны гэр бүлийг Монгол руу хууль бусаар гарч, тэндээсээ өөр улс руу дүрвэсэн гэсэн таамаг дэвшүүлжээ

October 28, 2026


