Мэдээ1 цаг 5 минутын өмнө
Мэдээ1 цаг 5 минутын өмнө
Оюутолгойн гүний уурхайд уулын даралтын улмаас нуралт үүсэж, улмаар далд уурхайн +1300 олборлолтын түвшний штрек малталтад чулуулгийн нуралт болсны улмаас чичирхийллийн бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол өнгөрсөн аравдугаар сарын 29-нд гарсан. Ослын талаарх дүгнэлт, шалтгаан нөхцөлийг судлан тогтоох үүрэг бүхий Ажлын хэсгийг АҮЭБЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, ЭБМЗ-ийн төлөөллийг оролцуулан байгуулж, газар дээр нь ажиллуулж, хяналт шалгалтыг хийжээ.
Осол гарсан даруйд Оюутолгойн уурхайн аврах ажиллагааны баг Монгол Улсад мөрдөгдөж байгаа аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журмуудын хүрээнд шуурхай арга хэмжээ авч, далд уурхайд ажиллаж байсан бүх ажилтнуудыг уурхайгаас гаргаж, осолд өртсөн ажилтнуудад эрүүл мэндийн яаралтай тусламжийг үзүүлж, эрүүл мэндийн байдалд хяналт тавин, зарим ажилтнуудыг Улаанбаатар хот руу тээвэрлэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн гэсэн мэдээллийг АҮЭБЯ-нд өгсөн байдаг.
Тэгвэл уг гүний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий дөрвөн аж ахуйн нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв цаашид салбарын бүх түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангуулах хүрээнд мэдээлэл, сургалт, зөвлөмжийг эрчимжүүлж, урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгожээ.
Оюутолгойн гүний уурхайд гарсан ослын дүгнэлт энэ долоо хоногийн лхагва гарагт гарах товтой байна. Урьдчилсан байдлаар ослын үед уул уурхайн инженерүүд шуурхай арга хэмжээ авч ажилласнаар хүний амь нас эрсдэхээс сэргийлж чадсан гэсэн дүгнэлт гарчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 2, 2026

November 2, 2026

November 2, 2026

November 2, 2026