Мэдээ2026 оны 11 сарын 03-ны өдрийн 01:39
Л.Хосбаяр: Дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ
НИТХ-ын хурлаар НИТХ-ын 2024 оны 24/29 дүгээр тогтоолд нэмэлт оруулах, авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтыг боловсронгуй болгох саналыг хэлэлцэж олонх нь дэмжжээ.
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр цахим хуудастаа байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр
Иргэд авто зам ашигласны төлбөрийг бүтэн жилээр төлдөг боловч эрх бүхий байгууллагын шийдвэрээр тодорхой хугацаанд замын хөдөлгөөнд оролцох эрх нь хязгаарлагддаг. Иймд долоо хоног бүрийн тогтмол дугаарын хязгаарлалтаас бусад тохиолдолд хөдөлгөөн хязгаарласан өдрийн тоотой хувь тэнцүүлэн дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт тооцох зохицуулалтыг тусгахаар санал гаргалаа.
Мөн COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбогдуулан хэрэгжүүлсэн тэгш, сондгой дугаарын түр зохицуулалтын улмаас 14 хоног хөдөлгөөнд оролцох боломж нь хязгаарлагдсан тээврийн хэрэгслүүдийг уг хөнгөлөлтийн тооцоонд хамруулах саналыг нэмж гаргаж, дэмжүүллээ.
Энэхүү санал нь иргэдийн замын хөдөлгөөнд оролцох боломж хязгаарлагдсан хугацааг харгалзан үзэж, авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтыг илүү тэгш, шударга болгоход чиглэж байна” гэв.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 4, 2026
Бусдаас авсан 162.4 сая төгрөгийн хахуулийг улсын орлого болгожээ

November 4, 2026
Дээд шүүх академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэжээ

November 4, 2026
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдол өнгөрсөн жилээс 10-14 хувиар буурсан

November 4, 2026


