Мэдээ5 цаг 6 минутын өмнө
Мэдээ5 цаг 6 минутын өмнө
Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 цагийн орчимд “Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Х” нь бусдын амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан болох нь тогтоогдсон байна.
Улмаар түүний хүүхдүүд хэргийн талаар мэдсэн атлаа нуун дарагдуулж, хаацайлсан нөхцөл байдал тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн, гэмт этгээдийг шуурхай олж тогтоох чиглэлээр ХУД-ийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Сэжигтэн этгээдийг энэ сарын 30-ны шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, саатуулжээ.
Тухайн этгээд амиа хорлох зорилгоор биедээ хутга болон гутлын үдээс авч явсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 3, 2026

November 3, 2026

November 3, 2026

November 3, 2026