Мэдээ1 цаг 33 минутын өмнө
Мэдээ1 цаг 33 минутын өмнө
Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд олгох эсэх яригдаж буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ талаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн учир нэг удаагийн хууль санаачлан баялгийн санд хуримтлагдах ёстой гурван их наяд төгрөгийг бэлэн мөнгөөр тараах нөхцөл бүрдээд буй.
Тэгвэл “Шилэн” Б.Цогтгэрэл энэ талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Ахмадын өр тэглэсэн 850 тэрбум Монголбанк дээр өр болж бичигдсэн байгаа.
Одоо нэмээд гурван их наяд бол Эдийн засагт яг хутга шиг орно. Маш нарийн судлаж олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд, донор орнууд, Монголын гаргасан бондууд байгаа газруудтайгаа холбогдох ёстой.
Эдийн засаг дээр ирэх дарамт, үнийн шок, инфляцийн түвшинг онож харах ёстой. Бид даах уу?
Маргааш шахуу сургаар нь өсөх үнийг Шударга өрсөлдөөний газар хянаж дийлэхүү? Бүх зүйл зөвхөн эрүүл саруулаар, хүйтэн тооцоогоор бодох ёстой.
Нэг сар найрлаад насан туршдаа төгрөг гудамжаар хийсэхийг, талх 10,000 төгрөг болохыг хараад сууж таарахгүй.
Үүнийг бодож тунгаахад заавал супер эдийн засагч байх албагүй. Маш энгийн тоонууд шүү дээ” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 4, 2026

November 4, 2026

November 3, 2026

November 3, 2026