Мэдээ2 цаг 19 минутын өмнө
Мэдээ2 цаг 19 минутын өмнө
Олон улсын харилцаа, улс төрөөр дагнан бичдэг Intpolicydigest.org цахим хуудаст Монгол Улсад үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар нийтлэл гарчээ. Маркус Иаханнесын /Marcus Johannes/ бичсэн уг нийтлэлд эрх баригч МАН-ын удирдлагуудын зөрчил, Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын Канадаас цахим орчинд хийж буй мэдэгдлүүд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, түүнийг шүүмжилсэн, гүтгэсэн асуудлаар хууль шүүхийн байгууллагад дуудагдсан, цагдан хоригдсон сэтгүүлч Т.Шинэбаяр, найруулагч Б.Баатар нарын талаар дурджээ.
Ингэхдээ Б.Баатарыг өмнөх Ерөнхий сайдын ах хэмээн тодотгож, баривчилгаатай нь холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр “Шоронжсон улс боллоо” гэж хурцаар шүүмжилсэн талаар дурдсан байна.
Мөн Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын гаргаж тавьж буй Ерөнхийлөгчийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдээллийн талаар дурдаж, өнгөрсөн есдүгээр сарын 25-нд "Туулын хурдны зам" төсөлтэй холбоотой зөрчлүүдэд буруутгаж, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, олохын тулд Интерпол (Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага)-оос тусламж хүссэн гэдгийг сануулаад, гэвч түүнд холбогдох эдгээр буруутгал нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байгаа, түүнчлэн түүний яриад байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдээлэл ч батлагдаагүй гэдгийг онцолжээ.
Үүнээс гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Трафигура” компанийг монголчууд луйвардаж 1.1 тэрбум ам.доллараар хохироосон хэрэг нь хөрөнгө оруулагчдыг түгшээж байгаагаас гадна ардчилалтай холбоотой дээр дурдсан асуудлууд нь Монгол Улсын гадаад нөхцөл байдлыг хүндрүүлэх шалтгаан болж болзошгүй хэмээн санаа зовнисон байна.
Маркус Иаханнес нийтлэлээ “Дараагийн ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа тул Засгийн газар шүүмжлэгчдэд хандах хандлага нь тус улсын ардчиллын чухал шалгуур болж магадгүй юм” хэмээн төгсгөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 5, 2026

November 5, 2026

November 5, 2026

November 4, 2026