Мэдээ1 цаг 12 минутын өмнө
Мэдээ1 цаг 12 минутын өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга З.Төмөртөмөө алслагдсан хороодоосоо ажлаа эхэллээ. Дөнгөж сая 18-р хорооны ажилтан албан хаагчидтай уулзалт хийж, алба хаагчдын санал сэтгэгдлийг сонслоо. Тус хороонд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт хийгдэж буйгаараа онцлог. Одоогоор дэд төвийн хүрээнд 49 блок барилга баригдаж байна.
З.Төмөртөмөө "Дүүргээ хамгийн анхны гэр хороололгүй дүүрэг болгоё гэж сонгогдсон төлөөлөгчид бид ярилцаад сууж байсан цаг саяхан мэт. Гэтэл өнөөдөр Чингэлтэй дүүрэгт улсын хэмжээнд хамгийн өндөр газар чөлөөлөлттэй, дэд төвтэй, бүтээн байгуулалт ид өрнөж байна.Удахгүй "Сэлбэ 20 минутын хот" ХХК-ийнхантай уулзалт хийнэ" гэлээ.

Алба хаагчдын хувьд, анхан шатны нэгж болох хорооны ажилтан алба хаагчдын нийгмийн асуудал, ажиллах нөхцөл, ажлын ачаалал их байгааг онцолжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026