Нийтлэл5 цаг 8 минутын өмнө
Нийтлэл5 цаг 8 минутын өмнө
АНУ-ын Конгрессын Завсрын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, Дээд, Доод танхимыг хоёуланг нь хянах болсон билээ. Ийм үр дүн гарснаар АНУ-ын дотоодод Д.Трампын жин нөлөө үлэмж хумигдах ч гадаад бодлого тал дээр тэрбээр аль болох хол явахыг хичээж, энэ нь эчнээ дайны эрсдлийг нэмнэ гэсэн таамгийг бид уншигчдадаа өчигдөр танилцуулсан. Тодруулбал, АН, БНН хэн засаглахаас үл шалтгаалаад үндэсний ашиг сонирхол болох ам.долларын үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд ОХУ-ын эсрэг Европ, Иран, Арабын эсрэг Израиль, БНХАУ-ын эсрэг Тайвань гэх мэтээр эчнээ дайныг өдөөх бөгөөд Н.Бадурог түлхэн унагаж Венесуэльд ноёрхлоо тогтоосон нь Ойрхи Дорнодоос газрын тос авахын аргагүй болохоос урьтаж газрын тосны үүдээ бэлдэж байгаа хэрэг гэж үзсэн.
Бүр тодруулбал, Д.Трампын энэ бодлогод АН саад хийхгүй бөгөөд чухам энэ нь европчуудыг маш ихээр түгшээж байгаа гэдгийг онцолсон билээ. Гэвч АНУ-ын улс төрийн нөхцөл байдал, Ардчилсан намын амлалт зэргээс шалтгаалан гадаад бодлого тул дээр Д.Трампын хөл тушигдах нөхцөл байж болохыг “Ройтерс” агентлаг олж харжээ.
“Ройтерс”-ын шинжээчдийн зүгээс Ардчилсан намын сонгуултийн ялалт АНУ-ын гадаад бодлогод хэрхэн нөлөөлөхийг тооцоолсон байна. Ингэхэд дараах таван өөрчлөлт гарна гэж үзжээ.
Нэгд, Ардчилсан нам Д.Трампын цэрэг дайны болон төсвийн эрх мэдлийг үлэмж буулгахаар төлөвлөжээ. Энэ бодлого нь Ирантай хийх дайнаас зайлсхийх байдлаар илэрнэ. Учир нь Д.Трамп цэрэг дайны ажиллагаа санхүүжүүлэхийн тулд Конгрессын царайг харах зайлшгүй шаардлагатай болох бөгөөд үргэлж хүссэн шийдвэрээ гаргуулна гэж мэдээж байхгүй.
Хоёрт, Украинд үзүүлэх туламжийн хэмжээ өснө. Д.Трампын болзошгүй эчнээ дайны төлөвлөгөө бол ОХУ, Европыг үлэмж туйлдуулах, үүний тулд эхлээд Украиныг гаргуунд нь гаргах байсан бол Ардчилсан намын хувьд арай өөр. Украиныг дэмжиж, Ираныг гаргуунд гаргах, гэхдээ тэглээ гээд Израилийг дэмжихгүй, харин ч үзүүлдэг тусламжаа хэсэгчлэн, эсвэл нэгмөсөн байхгүй болгож хасах тийшээ хандана гэжээ.
Хамгийн гол нь, Ардчилсан нам ерөөс цэрэг дайны төсвийг нийтэд нь харж байгаа хасчих ч магадлалтай бөгөөд энэ нь Д.Трампын бусад талбарт явуулж буй гадаад бодлогыг, тухайлбал Венесуэл дэхь үйл ажиллагаа, Кубад тавьсан хориг зэрэгт нөлөөгөө үзүүлэх гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 5, 2026

November 3, 2026

October 27, 2026

October 26, 2026