Мэдээ4 цаг 32 минутын өмнө
Мэдээ4 цаг 32 минутын өмнө
"МАК" компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн компанийнх нь санаачлан хэрэгжүүлж буй "Энх-Мэнд" хөтөлбөрийн нээлтэд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцохыг эсэргүүцжээ.
"Хувийн хэвшлийнхэн орон нутагт хөрөнгө оруулж, ажлын байр бий болгохоор очиход хамтарч ажиллах ёстой. Гэтэл С.Мөнхчулуун Засаг дарга манай компанийн үйл ажиллагаанд хүртэл удаа дараа гацаа, хүндрэл үүсгэж ирсэн. Тэгсэн атлаа бидний хэрэгжүүлж буй “Энх-Мэнд” хөтөлбөрийн нээлтэд оролцох гэж байгааг сонслоо. Үйл ажиллагаанд маань саад болдог хэрнээ бидний санаачилж, санхүүжүүлсэн ажлын үр дүнг танилцуулах болохоор хамт зогсох нь хэр зохистой вэ.
Засаг даргын үүрэг бол хуульд нийцсэн хөрөнгө оруулалтыг дэмжиж, иргэдийнхээ ажиллаж, амьдрах боломжийг нэмэгдүүлэх. Хувийн хандлага, өөрийн эрх ашгийг нутгийн хөгжил, иргэдийн эрх ашгаас дээгүүр тавьдаг бол тэр албан тушаалд ажиллах ёсгүй гэж бодож байна. Бид Дундговийн иргэдийн эрүүл мэндийн төлөөх ажлаа цаашид ч үргэлжлүүлнэ. Харин хамтын ажиллагаа харилцан хүндлэлтэй, хариуцлагатай байх ёстой" гэж тэрбээр уг байр сууриа илэрхийлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шүү.

November 7, 2026

November 6, 2026

November 6, 2026

November 6, 2026