Мэдээ1 цагийн өмнө
Мэдээ1 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Соёлын сайд асан Ч.Номинг Авлигатай тэмцэх газар олон улсын сурталчилгаа, түүний санхүүжилттэй холбоотой асуудлаар шалгаж байгаа билээ.
Тодруулбал, түүнийг Соёлын сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсыг гадаадад сурталчлах үндэсний хорооны шийдвэрээр "Тамгагүй төр" (Монгол хаан) жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлж, улсын хөрөнгөөр санхүүжилт олгосон гэх асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн.
Энэхүү хэргийг шалгах явцад гадаад улстай хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүссэн тул АТГ-аас эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлтийг холбогдох улс руу нь илгээсэн байдаг. Тэгвэл энэхүү шалгалт үргэлжилж, Англи улсын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа гэдгээ АТГ өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр нотоллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.