Мэдээ1 цаг 13 минутын өмнө
Мэдээ1 цаг 13 минутын өмнө
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Сүүлийн үед сошиалаар миний тухай мэдээлэл гараад л байх шиг байна. Ямар санаатай, хаанаас явуулж байгааг нь би бараг гадарлаж байна.
Миний туслах эмч мэргэжилтэй учир эмнэлгийн даргаар томилогдсон. Би нөлөөлөөгүй. Хятад улсад эмч мэргэжлээрээ магистр хамгаалсан хүн. Миний туслахаар нэг жил гаруй хугацаанд л ажилласан.
Намайг харлуулах л мэдээлэл явж байна. Би хулгай зэлгий хийгээд, хууль зөрчөөд алдаа гаргасан биш, надад огцрох үндэслэл байхгүй гэж ойлгож байна. Гаднаас улс төр явахыг үгүйсгэхгүй. Бас нэг мэдээлэл гараад байгаа нь Казахстаны 200 орчим иргэнд халамж олгосон гэж байна лээ. Нас барсан иргэд, хүүхдүүдийн мөнгийг нас барсныг нь мэдэхгүй мөн гадаад улсын иргэн болсныг мэдэхгүй шилжүүлсээр байсан. Мэдээллээ цаг тухайд нь нягтлаагүйгээс болоод ийм асуудал үүссэн.
Би галзуу хүн биш юу гэж хоёр улсын харьяалалтай байж сайд хийж байх вэ дээ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.