Мэдээ2 цаг 26 минутын өмнө
Мэдээ2 цаг 26 минутын өмнө
Арабын нэгдсэн Эмиратаас хөөрсөн АНУ-ын онгоц ОХУ-ын хилээр орж ирсэн талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээллээ. Урьдчилсан байдлаар, уг онгоцонд АНУ-ын албан ёсны төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нар сууж яваа бөгөөд өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах юм байна. Тэд Абу Дабид болсон гурван талт уулзалтын үр дүнг хэлэлцэх гэнэ.
Арабын нэгдсэн Эмиратад болсон уулзалтын төгсгөлд Жаред Кушнер хэлсэн үгэндээ ОХУ, Украины байр суурьт бодитой зөрүү байгаа ч АНУ ахиц гаргахыг хичээж байгаа бөгөөд энх тайван тогтоох асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзэж байна гэж мэдэгдсэн юм.
Онгоц Внуково нисэх буудалд газардсаны дараа АНУ-ын төлөөлөгчид В.Путинтай уулзахаар хөдөлнө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 9, 2026

November 5, 2026

November 2, 2026

November 2, 2026