Мэдээ1 цаг 24 минутын өмнө
Мэдээ1 цаг 24 минутын өмнө
Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг хэлэлцэн, олонхийн саналаар огцруулсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл түүнийг төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлагыг хангаагүй, төрийн албан хаагчийн анкет болон намтартаа худал мэдээлэл тусгасан, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 55 хувьтай буюу хангалтгүй байсныг огцруулах үндэслэл гэж ИТХ үзсэн байна.
Хуралд оролцсон 26 төлөөлөгчөөс 14 нь буюу 53.8 хувь нь огцруулах саналыг дэмжиж, Д.Пүрэв-Очирыг Засаг даргаар томилсон анхдугаар тогтоолыг хүчингүй болгож, огцруулсан ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 12, 2026

November 11, 2026

November 11, 2026

November 11, 2026