Мэдээ1 цаг 35 минутын өмнө
Мэдээ1 цаг 35 минутын өмнө
Өнөөдрийн УИХ-ын хуралдаанаар 2027 оны улсын төсвийг эцэслэн баталлаа. Санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 82.7 хувийн саналаар эцэслэн баталсан юм.
2027 оны төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар эцэслэн баталж буй.
Тодруулбал, төсвийн ерөнхийлөн захирагчдаас хамгийн өндөр төсөвтэй нь Боловсролын сайд бөгөөд нийт 7.54 их наяд төгрөг төсөвлөжээ. Үүний дараа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 6.1 их наяд, Сангийн сайдад 5.3 их наяд төгрөгийн төсөв хуваарилсан байна.
Харин Эрүүл мэндийн салбар 2.62 их наяд, Хууль зүй, дотоод хэргийн салбар 1.99 их наяд төгрөгийн төсөвтэйгөөр эхний тавд багтаж байна.
Харин нэг их наяд төгрөгөөс бага төсөвтэй салбар, байгууллагуудын хувьд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбар 821.9 тэрбум, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар 649.1 тэрбум, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбар 288.6 тэрбум төгрөгийн төсөвтэй байна.
Төсвийн ерөнхийлөн захирагчдыг ихээс бага руу эрэмбэлэн хүргэж байна.
1 Боловсролын сайд 7.54 их наяд ₮
2 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 6.10 их наяд ₮
3 Сангийн сайд 5.30 их наяд ₮
4 Эрүүл мэндийн сайд 2.62 их наяд ₮
5 Хууль зүй, дотоод хэргийн сайд 1.99 их наяд ₮
6 Зам, тээврийн сайд 1.46 их наяд ₮
7 Эрчим хүчний сайд 1.28 их наяд ₮
8 Батлан хамгаалахын сайд 1.08 их наяд ₮
9 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд 821.91 тэрбум ₮
10 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 649.07 тэрбум ₮
11 Монгол Улсын Шадар сайд 488.65 тэрбум ₮
12 Монгол Улсын Ерөнхий сайд 424.15 тэрбум ₮
13 Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд 410.55 тэрбум ₮
14 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 333.95 тэрбум ₮
15 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 288.57 тэрбум ₮
16 Гадаад харилцааны сайд 236.96 тэрбум ₮
17 Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд 203.48 тэрбум ₮
18 УИХ-ын дарга 177.93 тэрбум ₮
19 Улсын ерөнхий прокурор 161.63 тэрбум ₮
20 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 145.40 тэрбум ₮
21 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд 119.74 тэрбум ₮
22 Сонгуулийн ерөнхий хорооны дарга 107.11 тэрбум ₮
23 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд 82.69 тэрбум ₮
24 Монгол Улсын Ерөнхий аудитор 67.56 тэрбум ₮
25 Авлигатай тэмцэх газрын дарга 66.03 тэрбум ₮
26 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 47.53 тэрбум ₮
27 Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 34.34 тэрбум ₮
28 Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч 32.47 тэрбум ₮
29 Үндэсний статистикийн хорооны дарга 30.89 тэрбум ₮
30 Санхүүгийн зохицуулах хорооны дарга 23.38 тэрбум ₮
31 Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга 19.06 тэрбум ₮
32 Төрийн албаны зөвлөлийн дарга 15.91 тэрбум ₮
33 Үндсэн хуулийн цэцийн дарга 10.60 тэрбум ₮
34 Монгол Улсын Шадар сайд 8.37 тэрбум ₮
35 Шүүхийн сахилгын хорооны дарга 6.47 тэрбум ₮
36 Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга 1.22 тэрбум ₮
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.