Мэдээ33 минутын өмнө
Увс аймгийн Цагаанхайрхан суманд 40 см зузаан цасан бүрхүүл тогтжээ
УЦУОШГ-аас улсын хэмжээнд цасан бүрхүүл хамгийн зузаан тогтсон сумдын мэдээллийг шинэчлэн танилцууллаа.
Өнөө өглөөний станц харуулын мэдээгээр нутгийн хойд хагаст хамгийн зузаан цастай, 1.0-40.0 см цасан бүрхүүл тогтжээ.
Хамгийн зузаан нь Увс аймгийн Цагаанхайрханд 40 см байгаа бол Завхан аймгийн Баянтэс 30 см, Тэс 27 см, Сонгино 26 см, Баянхайрхан, Түдэвтэй 22 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандалд 20 см, Увс аймгийн Баруунтуруунд 20 см цасан бүрхүүл тогтжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






