Мэдээ1 цаг 22 минутын өмнө
Гэр бүлийнхээ уламжлалыг дагаад баяжжээ
АНУ-ын Хойд Каролина мужийн оршин суугч Элвестер Перри гэр бүлийнхээ уламжлалын ачаар баян болжээ.
Тэрбээр онцгой өдрүүдэд ууган охиныхоо хамт лото тоглодог уламжлалтай байсан аж. Сүүлийн удаад охин нь лотондоо өөрийнхөө азтай тоог оруулсан бөгөөд Элвестер Перри 100,000 ам.доллар хожсон байна. Азтай эр хожсон мөнгөөрөө зээлээ төлж, үлдсэнийг нь охиныхоо ирээдүйд зориулна гэж ярьжээ.
Саяхан АНУ-ын “Powerball” лотоноос 847 сая ам.доллар хожсон тохиолдол гарсан бөгөөд нэрээ нууцлахыг хүссэн тэрхүү азтан Нью Жерси мужаас тодорчээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






